Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч, мэргэжилтнүүд хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээнд хоёр шинэ эмчилгээ, технологийн аргыг амжилттай нэвтрүүлжээ.
Тодруулбал, төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийж, амжилттай болсон байна.
Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасаг, цээжний мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд хийсэн бөгөөд цаашид эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэх зорилт тавьжээ.