Манай улс анх удаа эмнэлэг хооронд дроноор цус тээвэрлэлээ.
Тодруулбал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилтыг амжилттай хийлээ.
Энэхүү төсөл нийслэл хотын авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан түргэн тусламжийн машин замын хөдөлгөөний ачаалалтай үед удааширдагтай холбоотой хэрэгжиж байгаа юм.
Цаашид цус сэлбэлт судлалын үндэсний төв болон эмнэлгүүдийн хооронд дроноор тогтмол нислэг үйлдэх маршруттай болвол замын түгжрэлд өртөхгүй түргэн шуурхай, чанартай тээвэрлэх боломжтой болно хэмээн үзэж байна.