x

Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд ЕСБХБ, Европын Холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн “Хатуу хог хаягдлын салбар дахь институцийн хүчин чадлыг бэхжүүлэх болон Хотын өрийн удирдлагыг сайжруулах хөтөлбөр”-ийн техникийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулав. Энэхүү техник тулалцааг ЕСБХБ болон Япон Улсын Засгийн газар хамтран буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сард багтаан батлуулахаар ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн хоёр том зорилтод хүрэх эрх зүйн чадамжийг хотод бий болгохоор зорьж уг хуулийн төслийг боловсруулсан. Үүнээс гадна хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх зэрэг хотын бусад асуудлууд бий. Иймд НЗДТГ-аас ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болно. Мөн цаашид эрх зүйн шинэ орчны хүрээнд санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, шинжилгээ, төлөвлөлт хийхэд техникийн зөвлөгөө авах, Улаанбаатар хотын бонд гаргах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

ЕСБХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач “Манай байгууллага хамтын ажиллагаатай улс орнуудынхаа хотуудтай түлхүү хамтарч, санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрдэх чиглэлд ажилладаг. Гэр хорооллыг орон сууцжуулах, хотын бонд гаргах бол маш чухал ажил. Бондоос босгосон хөрөнгөөр аль болох нарийн судалгаатай, ногоон хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрт зарцуулах нь зүйтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов.

НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 9 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 20 цаг 36 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 58 мин 1924 оны Үндсэн хууль 22 цаг 39 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 22 цаг 49 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 56 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top