x

ЗӨРЧИЛ: Автобус тендерээс 81,6 тэрбум төгрөг хариуцах эзэнгүй, сох дутсан!

Ногоон автобусны хэргийг шалгах АН-ын ажлын хэсэг өчигдөр тайлангаа танилцуулсан билээ. 

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Ц.Уянга илээр орж ирсэн хуучин ногоон 100 автобустай холбоотой ямар ч материал ирүүлээгүй, хэрхэн санхүүжсэн нь тодорхойгүй. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд, дуустал нь явна. Хэвлэлийнхэн хотын дарга Х.Нямбаатараас 100 ширхэг автобустай холбоотой материалыг, 134 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар учраас 100 хувийн гүйцэтгэлтэй гэж хаасныг тодруулах хэрэгтэй" гэж онцолсон юм. 

Ингээд Но-той ногоон автобусны худалдан авалтыг шалгах Ардчилсан намын Ажлын хэсгийн дүгнэлтийг та бүхэнд хүргэж байна. 

"Асуудал үүсгээд байгаа 100 хуучин автобустай холбоотой ганц ч материал өгөхгүй, хулгайгаа нуун дарагдуулахыг оролдож байна"

Ардчилсан намын даргын тушаалаар эрх баригчдын хулгайн сүлжээг илчилсэн хуучин ногоон автобусны худалдан авалтыг шалгах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Ардчилсан намын гишүүн Ц.Уянга ахлан, байгуулсан. Өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны мягмар гаригт “но-той ногоон” автобусны гэрээг ил болгох, Мөнгөн шилжүүлгийн баримтуудыг ил болгох, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг ил болгох шаардлагыг хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлж хариу 134 хуудас материалыг хоёр хуваан ажлын хэсэгт ирүүлсэн.

Дээрх 134 хуудас материал нь 2023 оны есдүгээр сарын 15-наас өмнө худалдан авсан “асуудал багатай” /хуучин 100 автобус нийлүүлэх гэж оролдсонтой харьцуулахад/-тай гэж хотын шинэ хуучин удирдлагууд үзэж байж магадгүй дизель-20ш, цахилгаан -55ш, дунд оврын 50ш, цахилгаан автобусны цэнэглэгч 10ш-тэй холбогдох материалууд байна.

Ажлын хэсэгт ирүүлсэн дээрх материалуудтай танилцахад дараах зөрчлүүд гараад байна.

Үүнд:

  1. Нэн түрүүнд 134 хуудас материалд хулгай нь баригдсан хуучин 100 автобустай холбогдох ганц ч хуудас материал ирүүлээгүй нь энэ асуудлын үнэн мөнийг олох эрмэлзэл Хотын шинэ удирдлага, Засгийн газар, хуулийн байгууллагуудад байхгүй болохыг харуулж байна.
  2. Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл хийхэд зориулж 2023 оны төсвийн тухай хуульд тусгасан 317.949.286.788₮-ийн захиран зарцуулах эрхийг Монгол улсын сайд Ж.Сүхбаатараас 2022 оны А/04 дугаар тушаал /материалд байхгүй/-аар Хотын дарга Д.Сумъяабазарт, Хотын дарга Д.Сумъяабазараас 2022 оны А/1620 захирамж /ирүүлсэн материалд байхгүй/-аар нийслэлийн худалдан авах ажиллгааны газарт тус тус эрх шилжүүлж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаал /ирүүлсэн материалд байхгүй/-аар нийтийн тээврийн автобус худалдан авах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /Тендерийн хууль/ 3.4 “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэх заалтад хамааруулж “Тэнүүн-Огоо” ХХК-тай ШУУД ГЭРЭЭ байгуулсан нь үндэслэлгүй бөгөөд Төсвийн тухай хууль, төсвийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
  3. “Тэнүүн-Огоо” ХХК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан ННТГ-23001 тоот Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээг байгуулахдаа ямар үндэслэл, шаардлагын дагуу 816 автобус худалдан авахаар болсон нь тодорхойгүй. Илтэд ашиг сонирхлыг зөрчилтэй гэрээ байгуулсан.
  4. 2023.01.27-нд байгуулсан ННТГ-23001 тоот гэрээнд 2023.02.10-нд ямар үндэслэл шаардлагаар өөрчлөлт оруулж  816ш автобус худалдан авах заалтыг 6 автобусаар бууруулж 810 болгосон тухай баримт, материал байхгүй.
  5. Гэрээгээр нийлүүлэх 816 автобусны тоо 2.040.000.000 /хоёр тэрбум дөчин сая төгрөг”-ийн үнэлгээтэй 6 ширхэг автобусаар цөөрч 810 болсон ч үнийн дүн 317 949 286 788₮ хэвээр байгаа нь үндэслэлгүй байна.
  6. 2023.06.19-ны өдөр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн цахилгаан автобус нь нийслэлийн нийтийн тээврийн газраас боловсруулсан техникийн шаардлагын 7, 9, 13, 19, 30-1, 30-2 шаардлагууд хангаагүй, 31-3 шаардлага хангагдсан эсэх тодорхойгүй байгааг автобус худалдан авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлдээ тусгасан ч дүгнэлтэд ШААРДЛАГАД БҮРЭН НИЙЦСЭН гэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй юм.
  7. 2023.09.27-ны өдөр 3 дахь ээлжийн 20ш цахилгаан автобусыг хүлээн авахдаа 2023.06.19-ны өдрийн техникийн шаардлагыг ирсэн бараанд нийцүүлэн өөрчилсөн зөрчилтэй. Гэсэн ч мөн л 4 шаардлагыг хангаагүй байхад шаардлагад бүрэн нийцсэн гэж дүгнэн хүлээн авсан.
  8. “Тэнүүн огоо” ХХК нь 2023.03.07-ноос хойш нийт таван удаагийн гүйлгээгээр 134.561.367.100₮-ийн санхүүжилт авсан боловч нийлүүлсэн нийт автобусны үнэ нь 52.895.337.100₮ болж байгаа нь нийт гэрээний үнийн дүн /317 949 286 788₮/-ийн 16.6%-ийн ажил гүйцэтгэсэн ч 42%-ийн төлбөр авчээ.
  9. Хийсэн ажлаас 81.666.30.000₮-ийн илүү санхүүжилт авсан ч хотын дарга Х.Нямбаатар хулгайн энэ мөнгийг нэхэн олох бус 2023.10.18-ны А/1223 тоот захирамжаараа гүйцэтгэл хангалттай байсан мэт захирамжилсан нь хуулийн үндэслэлгүй байна.
  10. Авилгатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг хэрэгт татан шалгаж байна гэх боловч энэ нь 2023.09.15-ны өдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан хулгайн хуучин ногоон автобусны асуудлаар биш 2023.08.18-нд худалдан авсан 6 792 930 700₮-ийн үнэ бүхий 20ш дизель автобусны асуудлаар байгаа нь Авилгатай тэмцэх газрын  2023.17-ны өдөр Сангийн яаманд хаягласан №06/16560 тоот албан бичгээс харагдаж байна. Энэ нь төсвийн мөнгийг хулгайлж байгаа гол асуудлаас иргэдийн анхаарлыг холдуулж ялгаа бүхий хоёр барааг хооронд хольж мэдээллэх байдлаар иргэдийг төөрөгдүүлж хэргийг замхруулж байгаа үйлдэл гэж хардах үндэслэлтэй.
  11. Авилгатай тэмцэх газраас Сангийн яаманд илгээсэн дээрх албан бичгээр 2023.08.18-ны өдөр санхүүжилт олгосон 20ш дизель автобус нь техникийн шаардлагад тусгасан 8 заалтыг хангаагүйг тэмдэглэлдээ бичсэн ч дүгнэлт хэсэгт “Шаардлагад бүрэн нийцсэн” гэж ажлын хэсэг дүгнэсэн нь хууль зөрчиж байна” гэжээ.

Дүгнэлт

  1. Нийтийн тээврийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрээр шууд гэрээ байгуулсан байх бөгөөд нийтийн тээврийн автобус нь тендерийн хуулийн 3.4-т заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус худалдан авхлтыг зохион байгуулах нь зүйтэй байна
  2. Ажлын хэсгийн 1. Гэрээг ил болгох, 2. Мөнгөн гүйлгээний баримтыг гаргаж өгөх, 3.Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх мэдүүлгийг ил болгох 3 зүйл шаардлагаас гэрээ, мөнгөн гүйлгээний баримт гэх шаардлага хангахгүй хуулбарыг ажлын хэсэгт өгсөн боловч гэрээний хавсралт, холбогдох материал, гэрээ дүгнэсэн протоколд хавсаргасан гэж тэмдэглэгдсэн “Гаалийн мэдүүлэг” зэргийг сугалан авч үлдсэн нь шударгын дүрд тоглож, хулгайч, авилгачдыг илчлэн тэмцэнэ гэх Засгийн газар, түүний хууль зүйн сайдаас хотын дарга болсон Х.Нямбаатар нар энэ ногоон автобусны хулгайг илрүүлэх зорилгогүй эсрэгээр 82 тэрбум орчим төгрөгийг хууран мэхлэх замаар захирамжлан хааж байгаа нь энэ хулгайг илүү төвөгтэй, нарийн болгож иргэдийг төөрүүлэн замхруулах ажил хийж байна.
  3. 2023.03.07-ноос 2023.09.19 хүртэл хугацаанд “Тэнүүн-Огоо” ХХК-иас нэг бүрийн үнэ 339.646.535₮-ийн дизель автобус -20ш, нэг бүрийн үнэ нь 625.493.880₮-ийн цахилгаан автобус -55ш, нэг бүрийн үнэ нь 218.636.460₮-ийн дунд оврын автобус 50ш, нэг бүрийн үнэ 76.842.000₮-ийн  цахилгаан автобусны цэнэглэгч 10 ширхэгийг тус тус нийт 125 ширхэг их болон дунд оврын дизель болон цахилгаан автобус, 10 ширхэг цэнэглэгч 52.895.337.100₮-ийн бараа нийлүүлсэн ч 134.561.367.100₮-ийн санхүүжилт авсан нь зөрүү 81.666.030.000₮ эрх мэдэлтнүүд хулгайлсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байгааг иргэдийн хяналт, шаардлага дор хуулийн байгууллагаар шалгах шаардлагатай гэж үзлээ.
  4. Монгол улсын сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар нь 318 тэрбумыг захиран зарцуулах эрхийг доод байгууллага, албан тушаалтнуудад шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” Заасны дагуу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул эдгээр албан тушаалтнуудыг шалгагдаж байгаа 25 албан тушаалтны хамт шалгах шаардлагатай байна.
  5. Авилгатай тэмцэх газар 2023.08.18-нд нийслэлд хүлээж авсан 20ш дизель автобус дээр хэрэг үүсгэснээ нийгмийг бухимдуулаад байгаа 100 ширхэг но-той ногоон, хуучин автобусны хэрэг шалгаж байгаа мэтээр төөрөгдүүлж байгаа нь энэ хэрэгт иргэдийн хяналт, оролцоо, мэдэх эрхээ шаардаж, эрх баригчдад иргэдийн хяналт тавих улам шаардлагатайг харуулж байна.
  6. 2023.09.15-нд Монгол улсын хилээр орж ирсэн сантехникийн хоолойгоор хийсэн эд ангитай, хуучин байж болзошгүй 100 ширхэг автобусны талаар ямар ч баримт материал гаргаж өгөлгүй “гөлөг төөрүүлэхээр” оролдож байгаа нь иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн бусад хүчнүүд, сэтгүүл зүйн салбарын идэвхитэй оролцоотойгоор шахан шалгаж, цаашид энэ мэт боломж, эрхээ хулгайлуулахгүй байхад анхааран ажиллах нэн шаардлагатайг харуулж байна.

АЖЛЫН ХЭСЭГ

2023.11.08

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 20 цаг 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 54 мин 1924 оны Үндсэн хууль 22 цаг 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 22 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top