x

Одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан амьтны ясыг худалдах зорилгоор хадгалсан байж болзошгүй хэргийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албанаас археологийн үнэт олдвор байж болзошгүй амьтны ясыг худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй яс байж болзошгүй зүйлийг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.  

Зураг-2: Савагт хирс /одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтан/

Олдсон эд мөрийн баримтад Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд “Дөрөвдөгчийн галавын мөстлөгийн үе буюу одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэг болох Савагт хирс (Coelodonta antiquitatis)-ний шилбэний яс буюу соёлын биет өв болох нь тогтоогдоод байна.

Зураг-3: Савагт хирсний араг ясны бүтэц

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас шалтгаалж, олдворыг эвдэх, гэмтээх, устгах, завших, үрэгдүүлэх, бусдад худалдаалах зэргээр Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох байдал цөөнгүй бүртгэгдэж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Соёлын өвийг хамгаалах тухай хууль:

30.1.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.

30.4 дэх хэсэгт зааснаар “Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

23.1.Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.

40.1.Соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн уламжлуулах, сэргээн засварлахад идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.

40.2.Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг төрөөс алдаршуулж, урамшуулна.

40.3.Энэ хуульд заасан шаардлагыг зөрчсөн этгээдийг илрүүлсэн, соёлын өвийг хуулбарласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан тухай мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, улсын байцаагч, гэрээт харуулд борлуулалтын орлогын 15 хувийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.

Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг.

“Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”

25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах

25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах

25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх

25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх

25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

25.6 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх

25.7 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 20 цаг 28 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 50 мин 1924 оны Үндсэн хууль 22 цаг 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 22 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 48 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top