x

У.Хүрэлсүх: Эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд засгийн газар онцгой анхаарна

“Монголын эдийн засгийн чуулган” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар Төрийн ордонд эхэллээ.


Найм дахь жилдээ болж буй тус чуулганы эхэнд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, Гурван тулгуурт хөгжлийн бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийг хөндөж байна. 


ХҮНС ЭКСПОРТЛОГЧ УЛС БОЛОХ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Чуулганыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг  хэлэхдээ, “Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ. Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.

2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан. Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сард батлан хэрэгжүүлж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхааран ажиллана. Мөн эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, түлш шатахуун, эрчим хүчээр бүрэн хангаж, улс орноо гадаад өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм.

Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг хэрэгжүүлнэ. Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь туйлаас чухал байна. Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ”гэлээ.



Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар шударга ёс, сахилга, хариуцлагатай төрийн тогтолцоог бэхжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг эрчимжүүлэх, иргэдээ ажлын байраар хангаж, амьдралын чанарыг сайжруулах нь чухал гэдэгт төвлөрч байна.

Олон улсын судалгааны байгууллагаас гаргадаг Монгол Улсын бизнес эрхлэлтийн итгэлцлийн үзүүлэлт 2016 онд 30 нэгжид хүрч байсан бол 2018 оны гуравдугаар сарын байдлаар 51,8 нэгжид хүрч тогтвортой хэмжээнд хүрсэн нь эдийн засгийн орчин сайжирч байгаагийн илрэл гэдгийг илтгэгчид онцлов.

 

"ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО"-ЫН ХҮРЭЭНД  263 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО


 Чуулганд "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг  хэрхэн хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Эл бодлогын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд голлон анхаарах юм байна. Улмаар хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, таатай ажиллах нөхцлөөр хангах аж. Мөн "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд энэ хүрээнд 2020 он гэхэд 263 мянган ажлын байр бий болгох зорилт дэвшүүлжээ. Түүнчлэн ямар шалтгааны улмаас иргэд ядууралд өртсөнийг тогтоон ангилж, ангилал бүрт таарах ажлын байраар хангах юм байна.

 

АВЛИГЫН ЭХ ҮНДЭС НЬ ТАТВАР ТӨЛӨГЧИД БИШ, ШАТ ШАТНЫ ТАМГА БАРЬСАН  ЭЗЭД


"Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ын талаар Нийтлэлч Баабар илтгэл тавихдаа,  "Авлига, хээл хахууль төрийг мөхөөдөг. Өөрөөр хэлбэл бүх шатанд цэвэрхэн хэлбэрээр дээрэм хийж буйгаас үүдэлтэй төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Өнөөдөр иргэд арга ядахдаа төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгч байна. Авлигын эх үндэс нь татвар төлөгчид биш, шат шатны тамга барьж буй эзэд. Монгол Улс өнөөдөр төрийн албыг мэддэг, мэргэжлийн хүмүүст нь даатгамаар байна. Гүйцэтгэх албыг цүнх барьснаар  эсвэл үнэнч байснаар нь хэмжихгүй. Төрийн мэргэшсэн нэг албан хаагчийг халахад түүнийг дагаад төрийн ой санамж устдаг.  Түүнчлэн Засгийн газар хэдэн  ч удаа солигдсон залгамж чанар байх ёстой.  Монголын төр популизмаас салаасай” хэмээн онцлов.


НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 


МУИС-ийн  Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхмийн профессор, Эдийн засагч Ч.Хашчулуун: "Гурван тулгуурт бодлогын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 263 мянган ажлын байр бий болгох боломжтойг судалгаагаар тогтоосон.40 мянган хүн ажил хайж байна гэсэн судалгаа бий. Жилдээ Монгол Улсад эдийн засгийн өсөлтөөс хамаарч 30-60 мянган ажлын байр бий болдог. Иргэдээ ажлын байраар хангаж, орлогтой болгохын тулд хөрөнгө оруулалтад гол анхаарлаа төвлөрүүлэх, томоохон төслүүдээ хугацаа алдахгүй явуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт боловсруулах салбарт түлхүү байгаа нь сүүлийн 27 жилд тохиогоогүй зүйл. Уул уурхай, Эрчим хүч, шатахуун, хүнсний бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж дотооддоо үйлдвэрлэх нь  экспортыг дэмжиж, эдийн засгийг тэлэх гол үндэс болно" хэмээв.

Үндэсний хөгжлийн газраас "Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж буйг Сангийн дэд сайд Х.Булгантуяа онцолсон. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулснаар хөгжлийн бодлогын хөрөнгө оруулалт хэр хэмжээний мөнгөн дүнгээр хэмжигдэхийг тооцож гаргах аж.

Эх сурвалж. MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 1 мин Энгийнийг ухаалгаар 7 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 2 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 9 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 4 цаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 17 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 22 цаг 53 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 10 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 23 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top