x

Ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгийн тамирчид нээлттэй оролцож байгаагаараа онцлог.

Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нар шагнал гардуулсан юм. Мөн энэ үеэр хоёр шилдэг тамирчинд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” гардуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Спорт бүр өөр өөрийн онцлог, дүрэм, давуу талтай байдаг. Ширээний теннис сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийн гол тулгуур нь ширээний теннисний холбоодын нэгдэл, багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчид та бүгд юм шүү. Нийслэлийн зүгээс энэхүү тэмцээнийг жил бүр дэмжин, уламжлал болгон зохион байгуулна. Энэ жил Улаанбаатар хотноо ширээний теннисний Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн, мөн Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тиймээс та бүхэн бэлтгэлээ сайн базааж, эдгээр тэмцээнд амжилттай оролцоорой. Улс орныхоо нэрийг тив, дэлхийд алдаршуулах хамгийн гол хүн бол тамирчид та бүгд юм шүү гэв.

Ирэх зургаадугаар сарын 18-23-нд Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох аж. Мөн наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах юм. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнийг Азийн томоохон наадмуудын өмнө зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд тамирчдын хувьд сорил, бэлтгэл болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Ширээний теннисний тамирчин Э.Аялгуу:

-Би одоо есөн настай. Энэ спортоор хичээллээд жил гаран болж байна. Аав маань ширээний теннис тоглох дуртай болохоор анх зааж өгч байсан. Долоо хоногт таван удаа, өдөрт дөрвөн цагаар бэлтгэлээ хийдэг. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч медаль авч чадаагүй. Шар хөдлөөд жаахан уйлсан. Гэхдээ энэ жил 10 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөл болон багийн төрөлд алт авсан. Медаль авах үед өөрөөрөө бахархаад бас л уйлах гээд байдаг. Энэ спортоор хичээллээд ижил сонирхолтой олон найзтай болж байгаадаа баярладаг. Том болоод олимпын наадамд оролцмоор байна гэлээ. 

Монгол Улсын Ширээний теннисний шигшээ багийн тамирчин, Спортын мастер М.Тэмүүлэн:

-Энэ удаагийн өрсөлдөгчид маш сайн байлаа. Бэлтгэлээ ч сайн базаасан байна. Тэмцээндээ амжилттай оролцоод Хосын төрөлд алт авсан. Мөн “Жуух бичиг” ч авлаа. Бэлтгэлээ сайн хийж, шаргуу хичээсэн болохоор үнэхээр сайхан байна. Энэ жил олон тэмцээн хүлээж байгаа тул бэлтгэлээ сайн базаагаад, амжилт гаргах зорилго тавиад байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Дашрамд, 1994 оноос хойш 22 жил завсардаад байсан тус тэмцээнийг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа. Тэмцээнийг 10 хүртэлх насны таван ангилал, өсвөрийн насны /11-12, 13-15, 16-18 нас/ гурван ангилал, залуучуудын төрөл буюу 18-40 нас, ахмадын насны /40-49, 50-59, 60-69, 70-аас дээш нас/ дөрвөн ангиллаар зохион байгуулдаг. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Ширээний теннисний холбоо хамтран зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 16 цаг 37 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 17 цаг 25 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 17 цаг 26 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 17 цаг 29 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 17 цаг 41 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 17 цаг 42 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 17 цаг 44 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 17 цаг 45 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 17 цаг 48 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 17 цаг 50 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 17 цаг 57 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 17 цаг 59 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 21 цаг 19 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 21 цаг 37 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 21 цаг 46 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 21 цаг 52 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 21 цаг 55 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 21 цаг 58 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 22 цаг 0 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 22 цаг 3 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top