Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын эхний дөрвөн сарын статистик мэдээллийг танилцууллаа.
Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний дөрвөн сард 12.8 мянга байсан нь өмнөх оны мөн үеэс 94.8 хувиар буурчээ. Үүнд Коронавируст халдварын тоо өнгөрсөн оны эхний дөрвөн сард 238,906 байсан бол одоогоор 1,275 өвчлөл болж буурсан байна.
Харин ХДХВ/ДОХ-ын 10 өвчлөл бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс зургаан өвчлөлөөр нэмэгдсэн байна. Мөн салхин цэцэг 4,414, гар хөл амны өвчин 1,279, тэмбүү 1,439 өвчлөл бүртгэгдсэнээр өмнөх оны мөн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.