x

Дэлхийн 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа протезын төслийг Монголд хэрэгжүүлэх санал тавилаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британид үүрэг гүйцэтгэсэн туршлагатай дипломатчийн хувьд Монгол-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж явдаг нэгэн.

Тэрбээр энэ удаа Эрүүл мэндийн сайдтай тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцохоор уулзах хүсэлт тавьснаа хэлээд С.Чинзориг сайдыг Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хуралд оролцох урилгыг гардууллаа. Хуралд одоогийн байдлаар 90 гаруй улсаас 700 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 23 улсаас Эрүүл мэндийн сайд нь ирнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн мэдээллийг Элчин сайд өгсөн.

Мөн БНЭУ хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протезыг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр суулгаж өгөх саналыг тавьсан. Уг судалгааны байгууллагыг өмнө нь Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүн удирддаг учраас Монголын өвчтөнүүдийг хамруулахаар ярилцсан бөгөөд тэрхүү амархан угсарч, суулгах протезыг АНУ-ын Массачусетс технологийн их сургууль, Станфордын их сургуулиуд Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагатай хамтарч хийсэн. Хамгийн сүүлд Камбожийн Хаант улсад 600 протез суулгасан, одоогийн байдлаар 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа энэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Төслийн хүрээнд БНЭУ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч техникчийн баг ирж өөрсдийнхөө зардлаар протезыг суулгаж өгнө гэсэн юм.

Элчин сайдын тавьсан эдгээр асуудалд С.Чинзориг сайд хариулт өгч Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” олон улсын хуралд урьсанд талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхэлж хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д оруулахаар ажиллаж байгаа болон парламентын гишүүний хувьд зав зай муутай байгаа тул өөрийнхөө оронд Эрүүл мэндийн дэд сайдыг оролцуулах боломжтой гэв.

Протезтой холбоотой асуудлыг ч шийдэх боломжтой гээд “Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв нь протезын захиалга авч хийдэг байгууллага юм. Манай улсын хувьд протез хийж буй материал нь уян хатан бус хүнд хүний хөдөлгөөнийг хязгаарласан гэсэн асуудлууд байдаг. Таны санал болгож буй протезыг хөнгөн, хүний биед таатай, орчин үеийн технологийг ашиглан хийсэн гэж ойлгож байгаа тул дэмжихэд бэлэн байна. Тиймээс манай яамны харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв зэрэг зэрэг байгууллага хамтран энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.

Түүнчлэн энэ уулзалтаар БНЭУ-аас оруулж ирж буй эмийн үнэтэй холбоотой асуудлыг ч ярилцсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 13 цаг 8 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 14 цаг 58 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 15 цаг 10 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 15 цаг 15 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 16 цаг 32 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 16 цаг 40 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 17 цаг 1 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 17 цаг 52 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 17 цаг 56 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 18 цаг 6 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 18 цаг 15 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 18 цаг 29 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 18 цаг 37 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top