УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасаг АНУ-д төвтэй "Virtue Foundation" сан хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 14 дэх жилдээ АНУ-ын зочин профессор эмч нар Монголд ажиллах гэж байна.
Эмч нар 2023 оны тавдугаар сарын 12-27-ны хооронд УНТЭ-т ажиллана.
Дараах чиглэлээр үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
1. Нүдний нөхөн сэргээх мэс засал
2. Глауком
3. Нүдний эвэрлэг бүрхүүл
Зочин эмч нарт үзүүлэх шаардлагатай иргэдийг УНТЭ-ийн Амбулаторийн С318 өрөөнд бүртгэж авна гэж УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгаас мэдээллээ.