x

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай нутагшууллаа

"Амгалан" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол Улсад анх удаа өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency Myom Ablation/ өсөлтийг зогсоох, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс хийж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд уг эмчилгээг нийт 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байсан аж. Түүнчлэн эмчилгээний дараа хавдар багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэх, өвчтөнд зовуурь бага, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сүүлд гэхэд ААГТМЭ-ийн эмч мэргэжилтнүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр умайн хавдартай хоёр өвчтөнд хэт авиан хяналтан дор умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ААГТМЭ-ийн захирал, АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нар оролцжээ.

Эмчилгээний явцад БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Роберт Ёо оролцон эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Тус эмнэлэг нь 2018 оноос эхлэн БНСУ-ын “RF Medical” төвд өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологид эмч нараа сурган бэлтгэж, уг төвийн эмч нарын хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод хоёр удаа зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга - үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж байна.

Мөн эмчилсэн тохиолдлын тоо, үр дүн, туршлагадаа тулгуурлан "Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдар болон эндометрийг түлэх эмчилгээний удирдамж" боловсруулж дараагийн шатанд хэлэлцүүлэх, батлуулах зорилттой бэлтгэл ажил хийгдэж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 12 цаг 34 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 14 цаг 23 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 14 цаг 35 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 40 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 15 цаг 57 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 16 цаг 5 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 16 цаг 26 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 17 цаг 17 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 17 цаг 21 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 17 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 40 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 17 цаг 54 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 18 цаг 2 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top