x

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт ирэх долоо хоногт эхэлнэ

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан уулзалт боллоо.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцсон энэ уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд 13А маягтыг зайлшгүй авах шаардлагатай. Үүнийг  цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхлэх юм.

Үүний тулд ЭМЯ-ны зүгээс 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүргийг хүлээсэн бөгөөд энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.  

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлээд байгаа. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, төвөг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж буй юм.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилд 37 программ ашиглаж байна. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох хэрэгцээ бий. Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 19 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 8 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 20 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 25 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 42 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 50 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 11 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 2 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 6 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 16 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 25 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 39 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 47 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top