"Мөнгөн Гүүр" эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Билэгсайхантай ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Мөнгөн Гүүр” эмнэлгийн талаар товч мэдээлэл ард иргэддээ өгнө үү.
-"Эрүүл Монгол иргэн-Эх орны баялаг" уриатайгаар тус эмнэлэг нь дүрс оношилгоо, гэмтлийн болон ерөнхий мэс заслын яаралтай тусламж, эмэгтэйчүүдийн мэс засал, дотор, мэдрэл, эмнэлзүйн нэгдсэн лаборатори, сэргээн засах эмчилгээ, ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, урьдчилсан сэргийлэх үзлэгийн төв, мэдээгүйжүүлэг, эрчимт, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг олон чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлж байна.
-Эрүүл мэндийн даатгалаар ямар төрлийн мэс заслын тусламж үйлчилгээнүүдийг ард иргэдэд хүрч үйлчилж байгаа вэ?
-Манай эмнэлэг ЭМД-аар мэс заслын зарим тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Жишээ нь: бүдүүн шулуун гэдэс, бөөр шээс ялгаруулах замын, эмэгтэйчүүдийн, судасны болон чих хамар хоолойн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад харьяалал хамаарч байгаа юу?
-Харьяалал харгалзахгүйгээр мэс заслын тусламж үйлчилгээг 24 цагаар ЭМД-аар хөнгөлүүлэн үйлчилж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
-Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй ард иргэд хэрхэн тусламж үйлчилгээ авдаг вэ? Хөнгөлөгдөх боломжтой юу?
-ЭМД-д хамрагдаагүй бол хувийн даатгалд даатгуулсан бол “МӨНГӨН ГҮҮР” эмнэлэгт хөнгөлөлттэй хамрагдах боломжтой .
Хувийн эрүүл мэндийн даатгал өмнөх онуудаас их боломжийн ард иргэд, үйлчлүүлэгчдэдээ анхаардаг болсон байна. Удахгүй манай эмнэлэг хувийн даатгалын байгууллагуудтай хамтран боломжтой хувилбар гаргаж ард иргэддээ мэдээлэх болно.
-Танай эмнэлэг 24 цагаар ямар тусламж үйлчилгээнүүд ажилладаг вэ?
-“Мөнгөн Гүүр” эмнэлэг 24 цагаар хүлээн авах яаралтай тусламж ерөнхий мэс засал, гэмтлийн яаралтай түргэн тусламж, дүрс оношилгоо, эмнэлзүйн нэгдсэн лаборатори, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа.
Шөнө орой эмнэлэг маань их завгүй байдаг болохоор хүмүүс мэдээд байдаг шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7708-0303 дугаараар холбогдоод авах боломжтой.
-Манай улсад өндөр өртөгтэй оношилгоо, мэс засал ЭМД-д хувийн хэвшлийн эмнэлгүүд хамрагддаг болсноос хойш гадагшаа явж эмчлүүлэх нь багассан гэж харж байгаа.
-Тэгэлгүй яах вэ, цар тахалтай холбоотой жил, гааль хаагдаад дотооддоо ард иргэд хагалгаанд орж, оношилгоонд ордог болсон. Мөн манай эмнэлгийн зорилго гаднын улсуудын хийгддэг хагалгаануудыг Монголдоо нутагшуулах, Иргэдийн гадагш чиглэсэн урсгалыг багасгах, Монгол улсдаа ЭМД-аар хувийн даатгалаар мэс заслын тусламж үйлчилгээг тав тухтай үзүүлэх зорилготой.
-“Мөнгөн Гүүр” эмнэлэг гадаадын эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг гэвч сонссон тэр талаар мэдээлэл бидэнтэй хуваалцаач.
-Анх байгуулагдсан цагаас хойш Тайвань, БНСУ, Япон, Европын холбооны улс, Дани, Герман, Энэтхэг, Турк улсуудтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. Бид эмч, тусгай мэргэжилтнүүдээ солилцоогоор, боловсрол дээшлүүлж ур чадвартай эмч нарыг урьж, авчирч үзлэг, мэс засал хийж эмч нар дагалдаж сурч, эрдэм шинжилгээний хурал хамтарч зохион байгуулдгаараа онцлогтой.
Цаашид “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлүүд, шинэ эмчилгээ оношилгооны арга туршлагаа үргэлж хуваалцаж, дэлхийн түвшинд хүрч ажиллахын тулд илүү хичээж, тасралтгүй суралцаж, Монгол Улсынхаа Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
-Гайхалтай иргэдэд маш хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа, Таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхний ажилд мөн амжилт хүсье.