x

Эрүүл мэндийн 13А маягтыг цахимаар олгох туршилт амжилттай хийгджээ

Эрүүл мэндийн 13А маягтыг цахимаар олгох туршилт амжилттай хийгджээ.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Манай байгууллага 2,348 эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээтэй ажиллаж байна. Тусламж үйлчилгээг бодит цагийн горимоор цахимаар явуулдаг. ЭМД-ын шимтгэлийн төлөлтийг харах, төлөх боломжийг цахим системд оруулсан. Цаашид e-Mongolia системд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан мэдээллийг харуулдаг болгоно.

13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Уг асуудлаар гараад байгаа зөрчлийн тухайд, зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлчхээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцох асуудал үүсгээд байгаа.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллага 13А маягтыг бичиж, илгээгээд иргэд ЭМДЕГ-тай гэрээтэй дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжтой юм. 2021 онд 13А маягтыг бүрэн цахимжуулах сервисийг бэлэн болгосон. Төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн платформоор явах учраас хүлээгдэж байгаа" гэлээ.

Харин ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн "Сүүлийн нэг жилийн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтран эрүүл мэндийн 19 үйлчилгээг E-Mongolia системээс авдаг болгосон. Хамгийн сүүлд иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийг оруулсан. 13А маягтыг цахим хэлбэрээр олгохоор хоёр сар туршилт хийсэн. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны 535, төрөлжсөн лавлагаа түвшний 48, хувийн хэвшилтэй нийлээд 4,300 гаруй эрүүл мэндийн байгууллагатай.

Туршилтын хугацаанд нэг том шаардлагатай тулгарсан. Учир нь маягтын араас иргэний шинжилгээний хариу, онош гээд олон зүйл байдаг учир БИГ дата үүсгэх болсон. Үүнтэй холбоотой дэд бүтэц, серверийн асуудлыг ЦХХХЯ шийдэж өгнө гэж байна. Туршилтууд амжилттай хийгдсэн. Монгол Улс 10,600 онош дээр эргэж байгаа, эдгээрийг кодолсон. Энэ асуудлаар гуравдугаар сарын 1-ний дотор журамд өөрчлөлт оруулна.

Эрүүл мэндийн салбар улсын хэмжээнд БИГ дата үүсгэх салбар. Бүх мэдээллийг цахимжуулъя гэвэл хоёр сая гаруй ам.долларын хүчин чадалтай серверүүд хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 20 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 10 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 22 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 27 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 44 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 52 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 13 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 4 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 8 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 18 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 27 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 41 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 49 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top