x

Ханиадтай үед дасгал, хөдөлгөөн хийхэд асуудалгүй. Гэхдээ...

Хэрэв танд бага зэргийн ханиадны шинж тэмдэг байгаа бол богино, бага эрчимтэй дасгал хийхэд тохиромжтой. Гэхдээ анхаарах чухал зүйлүүд байгааг эмч нар хэлж байна.

Ханиад хүрсэн үед дасгал хийх нь зүгээр үү? Хэрэв тийм бол ямар дасгалууд илүү дээр вэ? гэдэг асуулт бидэнд тулгардаг. Та дасгал сургуулилтанд үнэхээр дуртай хүн ч бай, дасгал сургуулилт дөнгөж хийж эхэлж байгаа хүн ч бай, ханиад хүрчихээр бэлтгэл сургуулилтаа тасалдуулах нь дээ гэж санаа зовж магадгүй. Хамраас нус гоожиж байгаа нь дасгалаа орхих хэрэгтэй гэсэн үг үү, эсвэл дасгал сургуулилт ханиаданд сайнаар нөлөөлөх үү...?

Судлаачид яг энэ асуултыг судалж үзээд бага зэргийн ханиадтай үед та дасгал хийхэд асуудалгүй гэж дүгнэжээ. Гэхдээ санаж байх ёстой хэд хэдэн гол анхааруулга байдаг. Судалгааны ард байгаа мэргэжилтнүүдтэй ярилцаж, таны мэдэх ёстой зүйлсийг тодрууллаа.

Эхнийх нь “хүзүүгээ шалга" буюу дасгал хийхээсээ өмнө шинж тэмдгүүдээ сайтар үнэлэх хэрэгтэй аж. Балл мужийн кинезиологийн сургуулийн хөнгөн атлетикийн профессор, гавьяат тамирчин Томас Вайднер хэлэхдээ "Хамгийн түгээмэл зөвлөгөө бол хүзүүг шалгах гэж нэрлэдэг бөгөөд хэрэв шинж тэмдгүүд нь хүзүүнээсээ дээш байвал дасгал хийх нь аюулгүй байдаг" гэв.

Харин Индиана дахь их сургуулийн эрдэмтэн, хэрэв таны цорын ганц шинж тэмдэг бол хамар битүүрэх, бага зэргийн толгой өвдөх юм бол хөнгөн дасгал хийх нь ханиадыг улам дордуулах ёсгүй гэв.

Чухамдаа үүнийг харуулсан чухал судалгааг 1990-ээд онд доктор Вейднер удирдсан байна. Үүнд, 50 залуу насанд хүрэгчид ханиадны вирусын халдвар авсан бөгөөд санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваан нэгийг нь 10 хоногийн турш өдөр бүр 40 минут дунд зэргийн дасгал хийлгэн нөгөөг нь огт дасгал хийлгээгүй аж. Судлаачид хоёр бүлгийн хооронд өвчний үргэлжлэх хугацаа, хүндрэлийн ялгаа байхгүйг олж тогтоосон бөгөөд энэ нь дунд зэргийн дасгал хийх нь тэдний ханиадыг уртасгаж, хүндрүүлдэггүй гэсэн үг юм.

Мөн Доктор Вейднерийн хийсэн бусад судалгаанууд үүнтэй төстэй дүгнэлтэд хүргэсэн байна.

Гэсэн хэдий ч таны хүзүүнд ханиалгах, цээжээр өвдөх, дотор муухайрах, гүйлгэх, халуурах, булчин өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл дасгал хийх нь тийм ч сайн санаа биш юм.

Дараагийн зүйл нь шинж тэмдгүүдээ хянах...

Шинж тэмдгүүд өөрчлөгдөж, нус гоожих нь бронхит, хуцуулж ханиах гэх мэт илүү ноцтой зүйл болж хувирдаг гэдгийг санаарай. Болгоомжтой үргэлжлүүлж, ямар мэдрэмж төрж байгаагаа хянаж, муудаж эхэлбэл дасгалаа алгасах хэрэгтэй.

Хойд Каролинагийн судалгааны кампусын Хүний гүйцэтгэлийн лабораторийн захирал Дэвид Ниман хэлэхдээ "Хүмүүс дунд вирусыг хөлөргөж алдаг гэсэн домог байдаг, гэхдээ энэ бол аймшигтай зүйл. Хэрэв таны бие сайн биш байгаа бол хүнд дасгал хийх нь таны шинж тэмдгийг улам хүндрүүлж, хүндрэл гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь таныг үнэхээр унагачихаж ч мэдэх зүйл" гэлээ.

Мөн тэрээр "Хэрэв таны биеийн байдал муудвал шинж тэмдгүүд арилах хүртэл амарсан нь дээр. Дараа нь аажмаар хэвшилдээ эргэн ор. Хэрэв та хэт хурдан хэвийн байдалдаа ороод, өөрийгөө хэт их хүчлэх юм бол давтан ханиад хүрэх, дахиад өвдөх магадлалтай" гэсэн юм.

Ховор тохиолдолд, өвчтэй байхдаа эсвэл эдгэрсэн даруйдаа эрчимтэй дасгал хийх нь ядрах, тайлбарлаж боломгүй өвдөх гэх мэт шинэ эсвэл удаан үргэлжилсэн шинж тэмдгүүдэд хүргэдэг. Судлаачид энэ үзэгдэл нь зарим хүмүүс цочмог халдварын дараа үүсдэг өвчин болох удаан хугацааны ковид буюу архаг ядаргааны синдром (миалгик энцефаломиелит, эсвэл ME/CFS гэгддэг) үүсэхтэй төстэй гэж тайлбарлажээ. 

Амьсгалын дээд замын халдвартай тэмцэж байхдаа хүнд дасгал хийснээс үүдэн гарах өөр нэг магадлал багатай боловч боломжтой үр дагавар бол миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл юм. Энэ нь зүрхний цохилт түргэсэх, хэвийн бус цохилт, цээжээр өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Судлаачид вирусын халдварын үед эсвэл дараа нь эдгээр илүү ноцтой нөхцөл байдал хэр түгээмэл тохиолддог, эсвэл бие нь яагаад ийм байдлаар хариу үйлдэл үзүүлдэг болохыг бүрэн мэдэхгүй байна. Гэвч доктор Ниман хэлэхдээ, "Дархлааны систем хэт их ачаалалтай хачирхалтай түвшинд орж, үрэвслийг нэмэгдүүлдэг гэсэн таамаг байдаг.

Хэрэв та ханиадны шинж тэмдгийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дасгал хийх хүсэл эрмэлзэлтэй хэвээр байгаа бол 30-45 минутын турш дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөж байна" гэв.

Гадуур 30 минут хурдан алхах эсвэл суурин дугуйгаар бага ачаалалтай дасгал хийх нь сайн сонголт байх болно. Мөн хөнгөн жин өргөх нь зүгээр гэдгийг тэмдэглэжээ. Гэхдээ та нянгаа бусдад тараахгүйн тулд биеийн тамирын заал руу явахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн өөрийгөө дарамтлах, хүчлэх цаг биш гэдгийг онцлон тэмдэглэв.

Хэрэв дасгал хийж байх үед толгой тань дүйнгэдэж, цээж чангарч, өвдөж байвал түүнийг зогсоох хэрэгтэй гэдгийг санаарай!

Хэрэв бүх зүйл хэвийн болвол дасгал хийсний дараа та "сэтгэлзүйн эрч хүч"-ийг мэдрэх болно. Харин доош нь татах шинж тэмдгүүдийг харгалзан үзвэл энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй бүүр давуу тал юм.

Ханиаднаас бүрэн эдгэрсний дараа дасгалынхаа үргэлжлэх хугацаа, эрчмийг аажмаар нэмэгдүүлэн дасгалын горимд аажмаар ороорой. Эрүүл байх үед дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийх нь үрэвслийг бууруулж, дархлааны хариу урвалыг сайжруулж, амьсгалын дээд замын халдвар авах эрсдлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 21 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 10 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 22 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 27 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 44 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 52 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 13 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 4 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 8 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 18 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 27 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 41 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 49 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top