x

Ц.Билэгтсайхан: Томуугийн халдвараар эмнэлэгт хэвтсэн иргэдийн 86 хувь нь хүүхдүүд байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Томуугийн өвчлөл Говь-Алтай, Дархан-Уул аймагт улирал хооронд буюу ногоон түвшинд байгаа бол 11 аймагт идэвхжлийн буюу шар түвшинд, найман аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд тэдгээрийн тал хувийг дөрөв хүртэлх насныхан дангаараа эзэлж байна.

Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын оноштой эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 85.7 хувь нь 15 хүртэлх насныхан, тэр дундаа 75 хувь нь дөрөв хүртэлх насныхан байгаа юм.

Одоогоор улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 65 хувьтай үргэлжилж байна. Бид 214,000 хүүхдэд вакцин хийнэ гэж төлөвлөснөөс 90.7 хувь нь хамрагдсан. Мөн жирэмсэн эхчүүдийн 15.3 хувь, 65-аас дээш насны иргэдийн 53 хувь нь томуугийн вакцин хийлгэсэн гэх тоон мэдээлэл байна.

Аймгуудаас улирлын томуугийн вакцинжуулалтыг Дархан-Уул аймагт 95 хувь, Баянхонгор аймагт 94 хувь, Орхон аймагт 90 хувьтай буюу сайн зохион байгуулж байгаа бол Завхан болон Говьсүмбэр аймагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлага бий" гэлээ.

Мөн тэрээр "Манай улсад ковидын халдварын Омикроны дэд хувилбар бүртгэгдэж, тархалт нь нэмэгдэж байна. Түүнчлэн томуу төст өвчнийг үүсгэгч хэд хэдэн халдвараас гадна томуугийн В хүрээний вирус шинээр тодорхойлогдсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Чанаргүй вакцин хийжээ
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 15 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 4 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 16 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 21 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 38 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 46 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 7 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 21 цаг 58 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 2 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 12 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 21 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 35 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 43 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top