x

Хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт ордог судалгаа гарчээ.

Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолын хүрээнд хөхний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ болоод мэс заслын дараах хими, туяа, байн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

ЭМД-ын сангаас хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, мэс заслын хүндрэлээс хамаарч 905 мянгаас 3.6 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.

Тус тогтоолын хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт 188 иргэн хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд хамрагдаж, ЭМД-ын сангаас 596 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

Өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 25 эрүүл мэндийн байгууллагууд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна. Эдгээр байгууллагын 14 нь Улаанбаатар хотод, 11 нь орон нутгийн эмнэлгүүд байна.

Та эрүүл мэндийн даатгалтай гэрээт байгууллагуудтай ЭНД ДАРЖ танилцаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 47 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 37 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 49 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 54 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 11 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 19 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 40 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 31 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 35 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 45 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 54 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 8 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 16 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top