Хөшигийн хөндийн чиглэлийн авто замыг засварлахтай холбогдуулан автомашины хөдөлгөөний тууш замыг маргаашаас эхэлж хаах болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатар - Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг есдүгээр сарын17-ны өдрөөс аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлах болсныг мэдэгдэж байна.
Иймд, жолооч, зорчигч та бүхэн бидний ажлыг хүндэтгэн, замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг зөвлөж байна.