x

“Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар “Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол, Тайландын уламжлалт хамтын ажиллагаа бэхжиж, олон улсын тавцанд бие биеэ дэмжих харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч байна.

Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависиттэй Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулахад бэлэн болоод байна.

Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны хүрээнд өргөн хүрээнд санал солилцож, харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Үүнийг идэвхжүүлэх үүрэгтэй орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцах хамгаалах тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависит "Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг, Эрхэм хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Миний бие Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа туйлын их баяртай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, өргөн уудам нутаг, байгалийн арвин баялгийг харах гайхалтай байна. Монголын ард түмэн тайчуудтай нэгэн адил найрсаг зочиломтхой хүмүүс байна. Тиймдээ ч манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1974 оноос хойш, 48 жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа билээ. Тайландын Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж өнөөдөр "Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Тайланд, Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх асар их нөөц боломж бий гэдэгт би итгэлтэй байдаг.

Тайланд, Монголын Худалдааны хамтарсан хорооны уулзалт нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү өндөр түвшинд хүргэх, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих өндөр түвшний чухал зөвлөлдөх механизм байх болно. 2021 онд Тайланд, Монголын худалдааны эргэлт 53.94 сая ам.долларт хүрч, Тайланд Монголоос 15.62 сая ам.долларын импорт хийж, Тайландаас Монгол Улсад 38.32 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. 

Тайландаас Монголд гол төлөв цаас, картон, хөргөгч хөлдөөгч, эд анги, автомашины дугуй, ачааны машин, трактор, хүнсний бүтээгдэхүүн экспортолдог бол Монголоос Тайландад молибдений хүдэр, цэвэршүүлсэн зэс, арьс шир, кабель утас, нэхмэл эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайланд, Монгол Улс 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хөрөнгө оруулалтын хувьд Тайландын компаниуд нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Enserv Group) зэрэг салбарт нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тайландын хөрөнгө оруулагчид Монголыг хөгжиж буй, өргөн нөөц боломжтой зах зээл гэж үздэг. Монгол Улс молибдений хүдэр, нүүрс, мөнгө, алт, газрын ховор элемент зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах либерал бодлогыг хэрэгжүүлсэн ирсэн. Тайландын хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа нь манай хоёр орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно.

Эцэст нь намайг болон Тайландын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний бие болон Тайландын төлөөлөгчид мартагдашгүй, сайхан дурсамжтай буцаж, Монголд дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 10 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 22 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 30 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 43 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа 14 цаг 34 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 15 цаг 5 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 15 цаг 11 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 15 цаг 27 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 15 цаг 41 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 16 цаг 28 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 17 цаг 19 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 18 цаг 6 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 18 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 19 цаг 15 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 19 цаг 26 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 19 цаг 37 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 19 цаг 52 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 20 цаг 8 мин Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй 22 цаг 19 мин Менингококкт халдвараас сэргийлье 22 цаг 36 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил...
Top