x

Олон нийтийн телевизээ буцаах уу?

2020.10.28

Монголдоо хамгийн том, тусдаа хуулиар хамгаалагдсан, улсын төсвөөс санхүүждэг хэрнээ реклам сурталчилгаа, захиалгат, төлбөртэй нэвтрүүлгийн маш их орлоготой, цаашилбал телевизийн бүх үеийн өв санг эзэмшдэг, бүхэл бүтэн цогцолбор барилга, өөрийн цэцэрлэг, амралтын газартай, зөвхөн тэд эх сурвалжаа нууцлах онцгой эрхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз дотроосоо гэнэт тэсрэх нь тэр.  

Хамт олны мэдэгдэл, ярилцлага, хэвлэлийн хурал, өргөх бичгүүд, ерөнхий захирал огцорсон зэрэг үйл явдлууд хөвөрсөөр цаашдаа юу болохыг тааж ядах юмгүй. Удалгүй сонгон шалгаруулалт зарлана. Зугаатай үйл явц учраас бүгд ажиглаж сатаарна, тайвширна. Хэн нэгэн ялалт байгуулна. Цалин хөлсийг лав нэмнэ. Араас нь Үндэсний зөвлөлийн гишүүдээс ирэх 12-р сард бүрэн эрх нь дуусах тэн хагасыг сольж У.Хүрэлсүхийн байлдагч, Л.Оюун-Эрдэнийн найз, эрх баригч намын ил далд пиарчдаас байршуулна. Энэ хооронд баахан нэвтрүүлгийн нэр, хаяг, хэлбэр солигдох байх. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай яриа дэгдэж хурал семинарууд хөвөрнө. Тэгэсхийгээд ээлжит сонгуультай золгоно доо. Нэг үгээр хэлбэл, юу ч өөрчлөгдөхгүй. 

Уг нь энэ хууль тун дажгүй, дарга захирлуудыг дураараа дургиад, хамт олонтойгоо муудалцаад бай гэсэн заалт нэгээхэн ч үгүй. Тэр тусмаа буцаад төр засгийн ухуулга сурталчилгааны "дайчин зэвсэг" байх, бизнесийнхэн мөнгөө бариад ирэх тоолонгоор дэлгэцээ нээгээд өгөхийг хориглосон байдаг. Саявтар Үндсэн хуулийн 6.2-ыг тойрсон маргаан дэгдэхэд уг заалтанд эргэлзэгчдийг арваад хоногийн турш Үндсэн хуульчдаар зогсоо зайгүй балбуулсан мөртлөө тэр эргэлзэгчдээс нэгийг ч цухуйлгаагүй. Нэгийг ч шүү! Нийгэмд ноцтой, төрийн өндөр албан тушаалтнуудад халтай асуудал дэгдмэгц "албаны эх сурвалж"-аас  "зөв ойлголт өгье" гэж байгаад нам дарах нь үндсэн ажил. Үүгээрээ олон нийтийн эсрэг радио, телевиз юм. Хууль, бодлого,  төлөвлөгөө, зорилт, шийдэл, уялдаа холбоо, арга хэмжээ, хариуцлага гэх мэт хал балгүй үгсээр дүүрсэн хоосон ярилцлагууд. Монголд азаар бусад олон телевиз, олон ургальч хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ байдаг тулдаа үзэгч, сонсогчид анзаарч бухимдаад байдаггүй.

Хуулийг яаж уландаа гишгэж байгаа вэ? Олон нийтийн радио, телевизийн зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрүүлээгүй байх хуулийн хязгаарлалтыг зөрчөөгүй гэж Харилцаа, холбооны зохицуулах хорооны сар тутмын мониторингоор гардаг. Дансны аргаар буюу жижиг сажиг рекламаас бусад захиалгатай, төлбөртэй, гэрээтэй мэдээ, сурвалжлага, ярилцлага, кино, цувралын хэлбэртэй ухуулга сурталчилгаагаа бүгдийг сэтгүүл зүй, нэвтрүүлэг гээд тооцчихдог. "Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно" гэсэн заалт байхад шүү! Ингээд эфирийн цагаа лангуун дээр тавьж байгаад төрийн байгууллага, компаниуд, төсөл, хөтөлбөрүүдэд зарж дүүргэдэг учраас өөрийн сэтгүүлч, уран бүтээлчдээ ор нэр, хагас дутуу ажилтай, сэтгэл дундуур, илүүдэл хүмүүс мэт болгож, дайчлахаа больж, улмаар цар тахлаар далимдуулан цааш түлхсэн нь саяын зөрчил тэмцлийг өдөөсөн болов уу. Бусад учир шалтгааныг фэйсбүүкийг дүүртэл бичсэн харагдав. Олон зуун хүн үнэхээр их гомджээ.     

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй... гэдэг. Улмаар баримжаа алддаг. Тэгээд зөв буруугаа ч мэдэхээ больдог. Эцэстээ давардаг. Хуулиа уншсан ямар ч шинж тэмдэг илэрдэггүй МҮОНРТ-ийн үе үеийн захирлууд бол энэхүү үзэгдлийн сонгодог жишээ. Харин хэлж ухааруулах ёстой хүмүүс нь Үндэсний зөвлөлийн гишүүд боловч чаддаггүй. Ерөнхий захирлаар цалин хөлсөө бодуулдаг, цаадах нь нэмж өгөөд байдаг зовлонтой ажил гэнэ ээ.  

Манайх олон нийтийн телевизтэй болох гэж оролдоод, хичээгээд л байна хэмээн бид хүлээсээр өдий хүргэлээ. Харин одоо 15 жил үргэлжилсэн энэ жүжгийг дуусгасан нь дээр. Баялаг нь багтаж ядсан энэ улсыг өр зээлийн балчигт живүүлж, хамаг авлигачдаа төрд залах хүртэл монголын хамгийн том телевиз юу хийж байв аа? Жаахан харамсалтай. 

Ерөөсөө муу нуухаар сайн илчлээд төр засаг албан ёсоор буцаагаад мэдэлдээ авбал яасийн? (Яг үнэндээ олон нийтэд өгсөн ч юм шиг). Эсвэл нэг сувгийг төрийн албан ёсны телевиз болгоод Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам агентлаг, төрийн өндөр албан тушаалтнуудын мэдэлд бүрмөсөн буцаах. Өнөөдөр олон нийтийн телевизэд багтаж ядсан Сүлд хөтөлбөр (Ерөнхийлөгчийн тамгын газар), УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба), “Нээлттэй засаг” (Засгийн газрын хэрэг эрхлэх газар), “Засаг цаг – Засах цаг” (Засгийн газрыг хэвлэл мэдээллийн алба), “Эх орны төлөө” (Батлан хамгаалах яам), “Прокурорын цаг”, “Амрыг эрье”, “Онцгой дуудлага”, “Сүлдэт баганын дэргэдээс” гэхчлэн албаны бүх нэвтрүүлгийг хамж багтаагаад, УИХ-ын чуулганыг өдөржин шууд дамжуулаад, дуртай цагтаа "зөв ойлголтоо" өгөөд явбал хэн хэндээ хал балгүй. Харин өөр нэг сувгийг олон нийтээр цоллосон хэвээр үлдээгээд хэсэг хугацаанд үлгэр жишээ явуулахыг оролдох. Зарим хүмүүс үе үе санал болгоод байдагчлан хувьцаа гаргаад хөрөнгө оруулалт, хөндлөнгийн хараа хяналт, менежмент оруулж турших. Хүүхдийн, спортын гээд сувгуудийг бол хувийнханд өгөх, тэд илүү чадна.  

Гэхдээ өнөө маргаашдаа хууль хүчин төгөлдөр байгаа болохоор нэрээ ашиглуулж байгаа олон нийтийн хувьд МҮОНРТ-ээс шилэн дансаа нээхийг шаардах цорын ганц эрх үлджээ. Монгол улсын төрийн, төсвийн төдийгүй төсвөөс мөнгө авдаг бүх байгууллага, бүр хөдөөний жижигхэн цэцэрлэг хүртэл орлого зарлагаа тайлагнаж ирсэн байхад зарим жил татвар төлөгчдийн 20 хүртэл тэрбум төгрөгөөр санхүүжиж байсан МҮОНРТ өөрийгөө олон нийтийн өмч гэдгээр шалтаглан оромдож байснаас мөнгө төгрөгний асуудал гэнэт сэдэрч бид үзээгүй юмаа үзлээ. Ил тод болгож, ялангуяа орлогыг дэлгэвэл олон юмны цаад учир, буруу зөрүү илэрнэ. Бүр засагдаж эхлэхийг хэн байг гэхэв.         

Хэрвээ цаашдаа олон нийтийн радио, телевиз хэвээр байх юм бол хөндлөнгөөс хяналт тавих хараат бус механизмыг бодож олох юмсан.
 

2020.08.30. 

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл арван таван гишүүнтэй. 2014 оны төгсгөлөөр тэдний долоог, жилийн дараа гурвыг, 2016 онд нэгийг, ноднин дөрөвдүгээр сард тавыг нөхөн томилжээ. Нэрлэе. 

  1. Балдангийн Энхмандах, Үндэсний зөвлөлийн дарга
  2. Наваанпэрэнлэйн Жанцан, Монгол Улсын гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор.
  3. Дэмбэрэлийн Өлзийбаатар, түүхч, төрийн шагналт, түүхийн ухааны доктор
  4. Ванжилын Бат-Эрдэнэ, сэтгүүлч, эрхзүйч, сэтгүүл зүйн ухааны магистр
  5. Сүхбаатарын Алтанцэцэг, сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны магистр, бизнесийн удирдлагын магистр
  6. Хайдавын Чилаажав, зохиолч
  7. Батжаргалын Батбаяр, УИХ-ын гишүүн асан
  8. Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ, Сэтгүүлч
  9. Баастын Золбаяр, Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх
  10. Довдонгийн Цэндсүрэн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, эрхзүйч
  11. Дэндэвийн Нямсамбуу, Бурханы шашны суурь агуулгуудыг нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр Гандантэгчинлэн хийд болон Жавзандамба Хутагт Төвд ажилладаг
  12. Зургаанжингийн Энхболд, Үндэсний дата төвийн захирал асан
  13. Бадам-Очирын Галаарид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  14. Жарантайн Соёл-Эрдэнэ, “Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал
  15. Доржсүрэнгийн Батсүх, Хуульч, өмгөөлөгч

Дахин нэг жил урсан одов. Монгол телевизийг олон нийтийн болгож зарласнаас тоолбол арван таван жил өнгөрчээ. Эхний Үндэсний зөвлөлүүд тогтоол, шийдвэр гаргаснаа дутуу хагас ч болов мэдээлдэг, хуралдааны тэмдэглэлийг үзэж болдог, ээлж дараалаад ярилцлага өгч байр сууриа илэрхийлдэг, бусадтайгаа санал нийлэхгүй зүйлээрээ дуугарч чаддаг байсан бол одоо хаалгаа тасхийтэл хаажээ. Бүгд мэдэж байгаа олон юмыг алгасаад хэлэхэд, ийм янзаар үргэлжилбэл Үндэсний зөвлөл хэзээ нэгэн цагт олон нийтийн телевизийн хойтохыг уншиж мэднэ шүү. Дотор нь бүр номтой хүн бэлэн суудаг болсон байна. 

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 39 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 20 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 30 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 37 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 6 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 18 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 32 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 5 цаг 39 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 6 цаг 45 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 6 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 8 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top