x

Сумъяабазар хотын хүүхэд мөн үү?!...

Сумъяабазар бол хотын унаган хүүхэд мөнөөс мөн. Унасан газар угаасан ус нь Улаанбаатар хот. Хотын гудамжинд тоглож өссөн. Хотын цэцэрлэг, сургуульд боловсорч өндийсөн. Хотод ажил, бизнесээ эрхэлж ахисан. Хотын дэвжээн дээр барилдаж аварга болсон хүн.

Ингээд бодоход, Сумъяабазар хэмээх дазайны эксизтенцийг Улаанбаатар хот гэдэг “байх” аргагүй л хөглөсөн. Марксч ёсоор хэлбэл, Сумъяабазар хэмээх “ухамсар”-ыг Улаанбаатар гэдэг “ахуй” иргэншүүлж хүн болгосон. Тэгэхээр хотын хүн, унасан газар угаасан ус төдийгүй, хот гэх сэтгэлээрээ танигдана. 

Хотын хүн, варвар (барбар ч гэж дууддаг) хоёр юугаараа ялгаатай вэ? Варварууд “би л “шааж” байвал хот хог болсон ч яахав!” гэж хоноц аятай мунхагладаг. Хотын хүн бол “би сайхан амьдаръя гэвэл хот минь сайхан болох ёстой!” гэж экзистенциалаар гэгээрсэн гэрийн эзэн мэт байдаг. Ийм том ялгаатай!

Тийм учраас, эрх мэдэлд очоод “хот” гэх “эрдэнэсийн сан”-г тонон шааж байгаа этгээд болбоос варвар мөн. Дарга болсон варварыг “нянгар” гэнэ.

Харин, хотоо хайрлах сэтгэлээр өөд нь татаж, хөгжүүлж байгаа хүн бол иргэншлийн охь мөн. Ийм охийг жентелмэн гэх бөлгөө.

Миний хэлэх дуртай “жинхэнэ хотын дарга, хотын даргын албан тушаалаар өөрийгөө гоёдоггүй юм, эсрэгээрээ, хотын даргын албан тушаалыг өөрөөрөө гоёж байдаг юм” гэсэн үгийн учир энэ.

Сумъяабазар хотын дарга боллоо. Одоо тэр, хотдоо хэр сэтгэлтэй хүн болохоо харуулах боллоо. Варвар уу, иргэншилийн охь уу гэдгээ харуулах боллоо. Нянгар уу, жентелмэн үү гэдгээ харуулах боллоо.

Сумъяабазар, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөн хотын даргаар томилогдсон нь Амарбаяргалант мэтийн найгүй варварын ирэх замыг хаасан сайн хэрэг. Түүн шиг “үнэрээ ч цэвэрлэж чадаагүй” варвар ирсэн бол хот цөлмүүлж дуусаад “хогийн газар” болох байв. Ийм нянгар, яаж яваад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм бол?

Хэвлэл мэдээлийн хэрэгслээр, хотоо хөгжүүлэх сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн, УИХ-ын гишүүний өндөр албан тушаалаас “бууж” нийслэлийн засаг дарга болж буй мэтээр Сумъяабазарыг баахан сурталдав.

Надаас хойш нийслэлийн засаг дарга хэр “том дарга” болохыг улаанбаатарчууд мэдэж авсан. Тийм учраас, яаж ч сурталдаад Сумъяабазар гишүүнээсээ дээш суга дэвшин нийслэлийн дарга болж буйг хотынхон мэдэхтэйгээ.

Нийслэлийн засаг дарга Сумъяабазар руу ойрын ирээдүйд ирэх нэг аюулыг би зориуд анхааруулья гэж бодож байна. Юун аюул болохыг тодруулья!

Лүндээжанцан тэргүүтнүүд Үндсэн хуулийг өөрчилж, УИХ-ын дээд эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүлсэн билээ. Супер парламентийг халаад онц эрхт ерөнхий сайдыг бий болгосон!

У.Хүрэлсүх бол төрийн дээд эрх мэдлийг де факто гартаа төвлөрүүлсөн анхны ерөнхий сайд юм. Урьд ямар ч ерөнхий сайдад ийм их эрх мэдэл байгаагүй ээ!

Лүндээжанцан нар; хоорондоо хэрэлдэж ажил гацаасан парламент дэмий юм байна, хүчтэй ерөнхий сайд хэрэгтэй юм байна гэх зэргээр шууруулсаар, намын даргадаа, УИХ-ын маш чухал зарим эрх мэдлийг салгаж өгсөн. Үүний гайгаар УИХ нь Засгийн газрын дэргэдэх “хууль тогтоох товчоо” гэж нэрлэчихмээр, агентлагийн түвшний нэгж болж доошилсон.

Өдгөө УИХ-ын гишүүн болбоос “ард түмний элч” хэмээн хошгоруулсан “ нэг муу гишүүн (сайдын үг шүү!)”, засгийн газрын албат төдийхөн аж, хөөрхий. Ямар сайндаа, сүрхий хулхидуулснаа сая мэдсэн Оюунчимэг гишүүн, маш их мөнгө хаяж сонгуулиар гарч ирснээ хэлээд, цөхрөн хашхирч байхав.

Харин, Сумъяабазар азтай. Хулхидуулснаа мэдээд, тэмцэн зүтгэсээр УИХ-аас зугтан, хотын даргад сууж амжив. Сумъяабазар, энэ УИХ-ын гишүүнээс завшаантай бултаж чадсан анхны гишүүн бөлгөө.

Лүндээжанцан нарын, парламентийн урагшгүйгээс болоод эдийн засаг сайн явж өгөхгүй байгаа гэдэг бол худлаа. Тэд үнэхээр тэгэж бодож байгаа бол социалист сэтгэлгээнээсээ салаагүй л гэсэн үг.

Үнэндээ; хэрэлддэг, гацдаг, гацаадаг тэр парламентийн үед л Монголыг эдийн засаг 14 орчим хувьтай өсөж, Катарыг аман хүзүүдэж дэлхийг гайхуулж байсан. Ингэж чадсаны цаад учир нь чөлөөт зах зээлийн хүч байв.

Манай эдийн засгийг, ДНБ- ий 86 хувийг гаргаж буй хувийн хэвшил, түүний олон тэрбум долларын хөрөнгө оруулалт л суга босгосон. Төрийн оролцоогүйгээр босгосон юм. Зөрүүлээд, төрийн хийсэн бүхэн хулхи, муу болдог байв.

Сүүлийн 30 жилийн туршлагаас харахад, төрийн оролцоог багасгаж хувийн хэвшилд хариуцлагыг шилжүүлсэн тухай бүрд улс маань эдийн засгийн хямрал, хүндрэлүүдээс гарч чадаад байв. 1990 оны Их уналт,1996 оны алт зэсийн үнийн уналт, 1998, 2008 онуудын Ази, Дэлхийн хямралуудаас,манай хувийн хэвшил л Монголыг авч гарсан. “Эдийн засаг хямарваас төрийн оролцоог багасга” гэдэгхямралыг эмчлэх М.Энхсайханы арга нь манай үндсэн жор болж билээ.

Ийм байсаар атал Лүндээжанцан нар, парламентыг худлаа гүтгэн шаасаар хөл арыг нь тайрч, Засгийн газрын нэг агентлаг шиг болгочихсон. Зүй нь УИХ-аас Засгийн газрыг хянаж байх ёстой. Одоо бол “ёстой тэгээч!”.

Хар л даа! Сүүлийн үед, онц эрхт Ерөнхий сайд маань, хувийн хэвшлийг байнга занан зүхэж, хөрөнгө оруулалтыг хяналтдаа бүрэн авах тухай шүд зуун мэдэгдэх боллоо. Хуулиар хориотой юм шүү дээ! Уго Чавес яг ингэсэн түүхтэй шүү!

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэлүүдээс болоод Засгийн газрын бондын үнэ цэнэ унаж, борлогдохоо больсон. Гадаадын хөрөнгө оруулалт бүр таг зогссон. Уг нь алтны үнэ өсөж байгаа, Хятадын эдийн засаг ковид19-ийн цохилтоос гарч хурдан тэнхрэх магадлалтай зэрэг хүчин зүйлүүдээс манай руу хөрөнгө оруулалт идэвхжих боломжтой юм.

Гэтэл, онц эрхт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгаа яагаад хорлоод байгаа юм, ёстой чөтгөр бүү мэд! Ямарч байлаа, мэргэжилтнүүд “Монгол Улс дефолт болох нь цаг хугацааны цаг хугацааны асуудал” боллоо гэцгээж байна.

Монгол Улс дефолт болвоос хэчнээн аюултай болохыг монголчууд бид Грек улсын туршлагаас харсан. Грекээс манайх ялгаатай нь туслах Европын Холбоо байхгүй. Грекийг дампуурлаас аврахгүй бол Европын Холбоо өөрөө дампуурах байсан юм чинь. Манайх дампуурахад хэн ч дампуурахгүй. Хятад л Өмнөговийг авч магадгүй!

Дефолт болбол дотоодод юу болох вэ? Банкууд дампуурч иргэдийн хадгаламж байхгүй болно. Одоо байгаа хадгаламжийн үнэ цэнэ бараг хоёр дахин уначихаад байгаа. Нийгмийн даатгалын сан дампуурна. Долларын ханш дээшээ өсөж талийна. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй. Олон түмэн бухимдаж самуурна.

Ийм үед л хотын дарга дээр, миний анхааруулах гээд буй аюул ирнэ дээ. Онц эрхт Ерөнхий сайдын хариуцлагагүйгээс болсон хямралыг; дээрээ асуудал үгүй, доороо л бүтэлгүйтээд байгаа мэтээр бухаж орон нутгийн удирдлага руу чихнэ. Ямагт хэрэглэж ирсэн арга!

Ийм ухуулганд олон түмэн дороо автдаг. Хамгийн ойрхон байгаа аймаг, нийслэлийн дарга нарт уураа гаргадаг. Цуглана, жагсана. Огцорохыг шаардана. Ерөнхий сайд үүнийг нь дагуулан, путинч туршлагаар аймаг, нийсэлийн засаг дарга нарыг огцруулж олныг тайвшруулан цаг хожно.

Үнэндээ,Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр, Ерөнхий сайдаас Монголын эдийн засаг шууд хамаарах болсон бөгөөд үүнийгээ У.Хүрэлсүх хувийн хэвшил, хөрөнгө оруулалт руу дайрч буруугаар ашигласан, тэрнээс болоод дефолт болохдоо хүрсэн гэх зэрэг нарийнийг олон түмэн ойлгохгүй. “Ард түмэн намайг хамгаална!” гэдэг жүжигт хууртсаар байх болно.

Энэ аюул Сумъаяабазарыг ойрын ирээдүйд хүлээж байгаа. Ёстой цаг хугацааны асуудал!

Ер нь Нийслэлийн шинэ Засаг дарга Сумъабазарыг жинхэнэ хотын хүүхэд шиг сэтгэлээсээ ажиллаж Улаанбаатараа хөгжүүлж чадах уу, үгүй юу; хямрал нүүрлэхэд хотынхоо урсгал амьдралыг аваад явж чадах уу, үгүй юу; дефолт болбол хот хэмээх “эрдэнэсийн сан”-г хамгаалж чадах уу, үгүй юу мэтийн олон сорилт хүлээж байна даа!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 39 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 20 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 31 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 37 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 6 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 18 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 32 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 5 цаг 39 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 6 цаг 45 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 6 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 8 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top