x

Мажоритари тогтолцооны гажиг буюу 22 хувийн санал, 75 хувийн эрх мэдэл

2020 оны Орон нутгийн ээлжит сонгууль “дүрмийн дагуу” МАН-ын ялалтаар өндөрлөв. СЕХ албан ёсны дүнг танилцуулаагүй боловч улс төрийн намууд хар машины тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, урьдчилсан байдлаар сонгуулийн үр дүнг танилцуулсан билээ.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь сонгогчдод ирцийн босго тавиагүй, мөн нэр дэвшигч нарт саналын босго тавиагүй. Өөрөөр хэлбэл, сонгогчдын хэдэн хувь сонгуульд оролцсоноос үл хамаарч хамгийн олон санал авсан нам, нэр дэвшигч ялалт байгуулав.

Тодруулбал, Улаанбаатар хотод 900 мянга гаруй сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр 400 мянга буюу 44 орчим хувь нь саналаа өгсөн байна. Өмнөх сонгуулиудын жишгээр Орон нутгийн сонгуулийн ирц хамгийн багадаа 50-51 хувьд хүрдэг байсан бол энэ удаагийн сонгуулиар эрх баригч нам “Ирц хамаагүй, сонгууль дахихгүй” хэмээн зарласны улмаас сонгогчдын идэвхи ч мөн буурсан бололтой.

Нийслэлд санал өгсөн сонгогчдын хамгийн их буюу 22 хувийг /сонгогчдын жагсаалтад бичигдсэн сонгогчдоор хувилаад үзвэл нийт сонгогчдын 10 орчим хувь болно/ МАН-ын нэр дэвшигчид, үүний дараа 14 хувийн саналыг АН-ын нэр дэвшигч нар авч, НИТХ-ын 45 суудлын 34 нь /75,5 хувь/ МАН-д иржээ. Санал өгсөн нийт сонгогчдын таван хүн тутмын нэгийнх нь саналыг авсан нам 75 хувийн эрх мэдлийг авсан гэсэн үг.

АН нийслэлд найм, ХҮН гурван суудал авсан байна. Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэгт МАН ялжээ. Баянгол дүүрэгт АН, МАН-ын санал тэнцэж, аль нэг нам дангаар эрх боломжгүй болсон хэдий ч ХҮН энэ удаад хоёр намын аль нэгэнтэй хамтрахгүй гэдгээ өнөөдөр зарлалаа.

Мөн орон нутагт 13 аймгийн 185 суманд МАН ялж, найман аймаг, 140 гаруй суманд АН ялалт байгуулсан байна. АН-ын хувьд орон нутгийн сонгууль, тэн дундаа найдлага тавьж байсан нийслэлд ялагдал хүлээсэн нь томоохон цохилт болов. Ялангуяа сонгогчдын санал хамгийн их гээгддэг мажоритари тогтолцоог сонгосон, энэ хуулийг АН эрх барьж байх үедээ батлуулсан гэдэг нь хамгийн том факт юм.

2016 онд АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа уг хуулийг батлуулсан билээ. Үүнээс хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, нийт дөрвөн удаагийн сонгуульд АН ялагдал хүлээгээд байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 34 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 56 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 37 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 47 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 54 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 23 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 35 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 49 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 5 цаг 56 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 2 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 23 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 25 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top