x

АН сонгуульд ялагдвал Х.Баттулга хэрхэх вэ?

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр болоход тавхан хоног үлдлээ. Сонгуулийн дүн бараг гарчихсан бололтой. Эрх баригч нам ирэх жилийн сонгуулийнхаа үр дүнг яриад эхэлчихэж. У.Хүрэлсүхийг хэн залгамжлах вэ?

Харин АН-ын дотоодод юу болж байгаа талаар чөтгөр ч таамаглахад хэцүү болов. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш /2020.09.30/ арав хоног өнгөрсөн ч намын дарга нь одоо болж буй сонгууль болоод сонгуульд оролцож байгаа намын бодлого, зорилтынхоо талаар нэг ч удаа мэдэгдэл хийсэнгүй. Нийслэлийн АН-ын дарга нь нэг, хоёр удаа зурагтаар гарсныг эс тооцвол...

Ерөөсөө 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараачаас АН дотор болсон хөдөлгөөн ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн нь улс төр сонирхогчдын хувьд тодорхой байсан. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх явдал. Энэ зорилгоор өөрийн бүлэглэлийнхэн болох Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр, Д.Пүрэвдавааг /Ерөнхийлөгчийн зөвлөх асан/ Нийслэлийн АН-ын даргаар тавьсан.

Үүнээс хойш АН доторх бусад бүлэглэл, фракциудын гар хөл хумигдаж эхэлсэн төдийгүй орон нутгийн сонгуульд оролцох оролцоо, идэвхи ч гэсэн багассан байна. Намын хуучин лидерүүдээс нэг нь ч ил гарч дуугарсангүй. Нам сонгуульд ялах нь нийт намын биш, нэг хүний эрх ашиг болоод явчихаар үр дүн нь ч гэсэн эсрэгээрээ гарч болох талтай.   

Уг нь бол орон нутгийн сонгууль гэдэг УИХ-ын сонгуулиас дутуугүй чухал. Тийм учраас төрийн эрх мэдэл, орон нутгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар зааглаж, сонгуулийг нь тусад нь явуулдаг. Орон нутаг бүр өөр өөрийн төсөвтай, түүнийг нь хуваарилдаг, захиран зарцуулдаг эрх мэдэл нь орон нутгийн удирдлагад байдаг. Тэр эрх мэдэлтэн хэн байх, ямар бодлого явуулахаас орон нутгийн хөгжил, хороо дүүргийн ажил, иргэдийн амьдрах орчин, нөхцөл шалтгаалдаг.

Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хувьд энэ талын бодлого дээр сонгуульд өрсөлдөгчдийн ялгаа, зааг огтхон ч харагдахгүй байна. Нэг үгээр сонгогчдод сонголт хийх боломж алга. Дээрээсээ доошоо чиглэсэн намын бүтэц, бэл бэнчингээрээ л хэн нь ялахаа шодож байна.

МАН-ын хувьд УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан гэдгээрээ ааглаж, энэ байр сууриа орон нутагт хадгалахын тулд төрийн бүх аппаратыг ашиглаж байгаа. Намын дарга, УИХ-ын гишүүд нь орон нутаг, тойрог руугаа ажиллаж, нэр дэвшигчдээ гаргаж ирэхийг урьтал болгож байгаагаас бус сонгуулийн фон сурталчилгаа, намын мөрийн хөтөлбөр гэх мэт зүйлст огтхон ч ач холбогдол өгөхгүй байна.

Ийм нөхцөлд АН илүү товч бөгөөд тодорхой мессэж гаргаад илүү шаргуу ажиллах ёстой байсан ч тэгсэнгүй. Яг эрх баригч нам шиг намын үндсэн бүтэц, Ерөнхийлөгчийн өөрийн бүлэг фракци болон фанатууд дээр түшиглэж сонгуульд оролцохоор тооцсон нь АН-ын алдаа болж байна. Зөвхөн энэ хэмжүүрээр явбал АН болон Х.Баттулга У.Хүрэлсүх болон МАН-ыг дийлнэ гэдэг үлгэр. Илүү нийгэмдээ чиглэсэн сурталчилгаа, товч тодорхой мессежүүд дээрээ хүч хаясан бол УИХ-ын сонгуулийн үр дүнгээс үүссэн сөрөг реакци АН-д оноо авчирч болох байлаа.

Харамсалтай нь тийм ялгарал АН-аас одоохондоо лав харагдахгүй байна. Хэрвээ энэ удаагийн сонгуульд АН ялагдвал Х.Баттулга ирэх 2021 оны сонгуулийн боломжоо алдаад зогсохгүй намаа ч гэсэн алдах болно. АН дахиад засаглах хүртэл нэг бус сонгуулийн жилийг ардаа үлдээх болно. Х.Баттулгаас намаа авах, дараачийн эзэнд нь хүлээлгэж өгөх зодоон хэдэн сонгуулийн хугацаа туулахыг таах аргагүй юм.

Тиймээс Х.Баттулгад намаа ялуулж, амьд үлдэх, эсвэл намтайгаа, фракцитайгаа улс төрөөс арчигдах гэсэн хоёрхон л сонголт хүлээж байна.

Улс төрийн нам гэдэг өөрөө амьд организм, байнга шинэчлэлт өөрчлөлтийн дунд явдаг учраас хэн нэгэн лидер, хэзээ нэгэн цагт энэ намыг ахин улс төрийн тавцанд гаргаж ирэх л байх л даа. Харин Х.Баттулгын хувьд өөр. АН ялагдвал түүнийг хадгалж хамгаалж байсан хана хэрэм ч гэсэн нурж унана. Өөрийнх нь хананы цаад руу илгээсэн олон хүний араас өөрөө ч явж мэдэх юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ggifvl (64.119.22.101)
    Баттулга ч АНтоглох юу ч биш Улсаар минь тоглоод эхэлчихлээ
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.48.150)
    Хаачих юу бхав Киргизүүд шиг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ шоронд хийх гэж зүтгэх биз. Шүүрт, херо, шар Уянга, бүх юмны судлаач, босоо хөхөгчид юу хийх нь үү харж бхад учир нь тодорно доо. Аа бас өөрийгөө судлаачаар цоллодог нэг хүн, судлаач Ганаа бил үү
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Буруу алхам (66.181.181.145)
    Лу.Болдыг зөвлөхөөрөө авч Шинэ нам,МАХНтай нийлсэн нь намын гишүүдийн дургуйцлийг маш их хүргэсэн
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (188.168.155.78)
    энэ орон нутгийн сонгууль АН д.их боломж авч ирэх ёстой байтал яагаад ийм арчгүй байнаа МАН ы унэн нууд царай или болчихсон энэ уед л дорвитой арга хэмжээ авч ядаж Орон ну гын сонгуульд улэмж ялалт байгуулах шаардлагатай байхад ямар сулдээ дорой байнаа .
    2020 оны 10 сарын 10 | Хариулах
  • ССТС (103.80.211.37)
    Москвад үлдсэн хугацаагаа дуусгана. Его ждёт участь прежних даргов
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • 1212 (183.177.100.4)
    Өндөрөөс унахдаа ганц худагт унах бий дээ ха ха
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Болор (183.177.100.4)
    Х.Баттулга гэдэг хүний гарт энэ нам орсон гэдгийг хүн бүр мэдэж бгаа
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Сэрээ (183.177.100.4)
    Энэ үнэн шүү энэ намынхан бодож тунгааж үзэж байгаа байлгүй дээ
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 22 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 44 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 25 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 35 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 42 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 11 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 23 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 37 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 5 цаг 44 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 6 цаг 50 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 11 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top