Америкийн ерөнхийлөгч урждар ковид тусаад өнөөдөр эдгэцэн гэцэн цагаан ордон дотроо явжээн гэхий. Энэнд итгэхгүй би эргэлзэж байна.
Эсүүл Трамп огт өвдөөгүй зүгээр пиар байвал яахуу. Жинхэнэ босоо Америк хүн ийм өвчнийг ингэж давдаг. Муу хужаа вирус Трампыг барахгүй гэсэн жинхэнэ баатарлаг дүр харуулах гэсэн удирдагчын пиар байх боломжтой юу. Манайд бол ийм дүрийг одоо аймаар хүлээж авч байгаашд
Эсвэл америк ковидыг алдаад сүйрч байгаа байх. Тэгээд нуугаад хүм амых нь ихэнх хувь нь үхцэн тэрийг нь ард түмэн, дэлхий дахинаас нуугаад байж болох уу. Тэгээд хүн арддаа ковид алдаагүй гэж ойлгуулхын тулд ийм юм хийсэн байж болхуу. Манайхан бол иймэрхүү хардлагыг дор нь сошлд бичдэг түгээмэл байдаг зүйл дээ.
Эсвэл ерөөсөө ковидыг америк хийсэн байж болхуу. Дэлхий дахинаар тараасанаа өөрсдөө бас тусаад байгаам шиг гэмгүй болох гэсэн жүжиглэлт байж болох уу. Ерөнхийлөгч нь хүртэл тусаж бариад. Хужаа нарыг сүйрүүлий гээд хужаад эхлээд тараацан чинь тэд нар нь жинхэнээсээ аймаар сүйрээд хэдхэн сая үлдцэн ч худлаа нуугаад манайхан бүгд эдгэцээн гээд мэдрэлтээд байх боломжтой юу.
Эсвэл Трампын ах дүү нар, найз нөхдийн нэг нь гадаадаас хятадаас ч муу ямар нэг хуурамч вакцин оруулж ирэх гэж байж болох уу. Тэгээд Трамп гол дүрд нь тоглоод реклам хийгээд байж болхуу. Бид ч уг нь рекламыг дор нь олдог доо, өө реклам байшдээ наа чинь болиочээ гээд.
Америкийн ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа. Магадгүй Трампад монгол пиарчин зөвлөөд сайнаар ч муугаар ч хамаагүй хүмүүст танигд гэсэн байж болох уу. Нэвтрэлтийн пиараа сайн хийгээд дараа нь твистээ гоё хийх хэрэгтэй гэж мэгээд аан. Тэгсэн бол одоо Трамп ковидоо яаж эргүүлхийг хары. КФС Өлөн бай лав хамгийн ухаалаг лаг маркетинг болсон гээд бүгд шуугьсан даа.
Эсүүл Трамп ковид туссан гэж ямар нэг шуугианыг дарах гэсэн байж болохуу. Армен Азэрбажаны ч юмуу. Ямар нэг шуугиан гарах бүрд цаана нь нэг юмыг дарж байгаа гэдэг хардлага чинь бидэн дунд битүү байдаг биздээ. Хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэхэд л аа тэгээл өөр шуугиан дарах гэж байгаа биз битий тоо. Улсын их дэлгүүр шатаж банйа. Аа нэг шуугиан л дарах гэж байгаа биш. Гүү бүтэн дэлгүүр шатааж дардаг шуугиан байхуу.
Эсүүл Трамп өвчтэй байсан ч эдгэсэн гэж худлаа хэлэн ажилдаа ирсэн байх нууц юу байв. Цагаан ордонд маш том тэндэр зарлагдавуу. Том тэндэр зарлагдахад угаасаа бүх дарга нар ажил дээгүүрээ гүйлдэж байдаг гэсэн. Хэн олзноос зугтахав дээ эр хүн байна даа.
Эсүүл Трампын талаар ноцтой идэж уусан мэдээлэл хэвлэлээр цацагдах гээд түүнийгээ нуухын тулд ажилпдаа ирсэн байж болохуу. Аливаа дарга өөрийх нь тухай мэдээлэл цацагдах болход хэвлэлийхэнтэй уулзаж мөнгө төгрөг өгч тохирох, илүү үзэлттэй хэвлэл дээр очиж яриа өгөх, сошл инфлүүнсэрүүдээ ажиллах гээд наян арга хэрэглэж эхэлдэг гэсэн. Хэдүүлээ ажиглаж л байя.
Эсүүл өөр юу байж болох вэ. Бид чинь агуу харддаг хүмүүс шүү дээ.
baabar.mn
Сэтгэгдэл (1)