x

Олон хэмжүүрт зүйлийг нэг хэмжүүрт хийх нь хагарал юм

Гэрэл зургийг mymongolia.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, төрийн дээд одон медаль, шагнал гардуулав. Шагнагдагсдын дунд урлаг, соёлын цөөнгүй алдартнууд багтжээ. Хошин урлагийн мастеруудаас Ж.Мөнхсайхан, Н.Онон, нийтийн дууны алдартнуудын нэг Т.Батсайхан гэх мэтчилэн...

Ж.Мөнхсайхан, Н.Онон нарт гавьяат өгөх тухай мэдээ өнгөрсөн баасан гаригт анх нийтлэгдсэн. Тэр хэмжээгээр энэ шагналыг хүлээж байсан хүмүүс байсан гэсэн үг. Харин шагнал гурдуулсны дараа ер нь хошин урлаг "байх, байхгүй" түвшний шүүмжлэл соошл хэрэглэгч нарын дунд өрнөв. Тодруулбал, шинэхэн гавьяат Н.Онон шагналаа аваад төрийн ордноос гарч ирэхдээ Чингисийн хөшөөний өмнө биеэ "хэтэрхий чөлөөтэй" авч явсан зураг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа. Магадгүй мань хүн “Гэгээн Муза”-гийн тайзан дээр иймэрхүү хөдөлгөөн, сэтгэл хөдлөл үзүүлсэн бол хэн ч, юу ч гэхгүй л байсан байх. Хошин шогийнхон ч бас "Азтай бадарчин" гээд оны шилдэгтэй.

Харин төрийн одон медаль, ёслол хүндэтгэл гэдэг арай ондоо зүйл. /Шагналыг Ерөнхийлөгч маань Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд гардуулсан/

Үүнээс болоод нийгмийн сүлжээ ашиглагчдын хамаг “гал” шинэхэн гавьятууд дээр буув. Хошин урлаг гэж ер нь юу юм, хүн элэглэхээс цаашгүй. Элэглэх гээд доромжлох нь элбэг болчихсон, царайны дефектээрээ хоолоо олж иддэг бүдүүлэг юмнууд... бла бла. Ялангуяа Н.Онон гавьяатын гаргасан эмоци /Эмоци продакшн биш шүү/ өнгөрсөн 20-30 жилийнх нь "карьер"-ийг ч үгүй хийх хэмжээнд хүрэв. Хажууд нь дээлээ өмсөөд инээмсэглэж зогсоо Ж.Мөнхсайхан зүгээр бурхан...

Энэ хоёрын дүйвээнээр нь нийтийн дууны од Т.Батсайхан ч бас хоморгонд нь явчихаа шахлаа. "Тэгж ярих юм бол наад хоёр чинь хийсэн бүтээсэнтэй улс. Т.Батсайханд харин юу хийсэн" энэ тэр...

Энэ бол зүгээр гаднах байдал. Дотор шалтгаан нь өөр зүйлд байна.

Уг нь бол аль аль нь хийсэн бүтээсэн зүйлтэй, салбар салбартаа гавьяа зүтгэлтэй л хүмүүс. Х-ТҮЦ гэхэд драмын хэд хэдэн том бүтээл /“Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг” гэх мэт/ хийчихсэн, “Маск” продакшн үзэгчдэд хүрсэн нэлээд хэдэн кинотой. Аль аль "хүн инээлгэдэг" төдий үнэлэгдэхээр уран бүтээлчид биш л дээ. Яс юман дээр хүн инээлгэх ч бас л урлаг. Уйлуулахаас инээлгэх нь хэцүү гэдэг байх аа.

Гэвч бүр ерээд онд хошин урлаг цэцэглэж эхлэхээс аваад л үгүйсгэж, дармын урлаг, сонгодог урлагийг л жинхэнэ “урлаг” хэмээн хүлээн зөвшөөрдөг, хүнд хэцүү цагт театрын суудлыг эзгүйрүүлчихгүй явж ирсэн үнэнч үзэгчид ч бас бий.

Тэгээд ч массын /бүх нийтийн/ урлаг, сонгодог урлаг гэдэг тэс ондоо, хоёр өөр түвшний зүйл. Мөнхсайхан, Онон хоёрын бүх тоглолтыг үзсэн үзэгчээс “Кармен”-д хэн тоглосон бэ? гээд асуувал мэдэхгүй төдийгүй огт сонирхохгүй. Тиймээс тэд өөр өөрсдийн тайзан дээр шилдгүүдээ тодруулдаг. Өөр өөрийнх нь үзэгчид л тэднийг үнэлж, дүгнэдэг. Тиймээс л ийм ялгаатай уран бүтээлчид, урлагийн өөр өөр салбарыг нэг тогоонд хийж шүүрдэх, тэр тусмаа төр үүнийг үнэлж цэглээд гавьяа шагнал олгох нь угаасаа зохимжгүй юм.

Олон жилийн өмнөөс ярьж, бичиж байгаа даа. Төрөөс олгодог гавьяа шагналыг зөвхөн тангараг өргөсөн тусгай албан хаагчдад, цэрэг, цагдаа, онцгойгийнхондоо л өгч байгаач ээ. Урлаг гэдэг бол огт өөр шүүлтүүртэй, өөр өөр үнэлэмжтэй салбар шүү гэж.

Тэгээд ч өөрөө өөрийнхөө төлөө чөлөөт хөдөлмөр эрхлээд, зах зээлийн жамаар амьдралаа аваад явж байгаа хүмүүсийг төр ямар “гавьяаны” улмаас шагнаж, одон тэмдэг зүүж өгөөд байгаа хэрэг вэ? Социализмын үед бол өөр хэрэг. Жинхэнээсээ урлаг бол тухайн нийгэм, цаг үеэ магтан дуулах, ухуулан сэрхрүүлэх “үзэл суртлын” бас нэг зэвсэг байсных нь хувьд төлөө гавьяа шагнал өгдөг байсан байх. Хоёрдугаарт, социализмын үед хүний авьяас билэг, ур чадварт нь тохирсон цалин, орлого байгаагүй, бүгдийг нь тэгшитгэчихдэг /хоосон хонуулахгүй, хоёр идүүлэхгүй/ байсан учраас одон медаль, гавьяа шагналаар нь хэмждэг байсан байх.

Харин өнөөдөр бол өөр. Урлагийн үнэ цэнэ, уран бүтээлчдийн авьяас чадварыг зах зээл нь өөрөө үнэлчихдэг болсон цаг. Тиймээс төр гэж хоосон зүйл үүнийг шүүж, үзэгч, уран бүтээлч хоёрыг хагаралдуулах хэрэггүй юм. Өөр өөр хэмжүүртэй зүйлийг нэг хэмжүүрт оруулчихаар л хагарал үүсдэг.

Соёл урлаг, шоу бизнес чинээндээ тултал хөгжсөн улсуудыг аваад үз л дээ. Америкийн ардын жүжигчин, Япон улсын гавьяат жүжигчин, СТА гэдэг цол тэмдэгтэй, тэгж өргөмлөгдсөн одууд байна уу? "Грэмми"-ийн тэдэн удаагийн шагналт, тэдэн оны "Оскар"-ын эзэн л цоллож байгаа биз дээ. Тэр шагналаар уран бүтээлчдийн үнэ цэнэ хэмжигддэг. Яагаад гэвэл тэр шагналын төлөө бүх нийтээр санал өгдөг учраас тэр.

Түүнээс биш сонгууль дөхөөд ирэхээр хэдэн хүнд шагнал өгчихөөд араас нь "Би чамд гавьяат өгсөн биз дээ" гээд хөмхийгөө зуугаад байдаг төр засаг, удирдагчид манайхаас өөр хаана ч байхгүй. Соёлт ертөнцөд лав байхгүй.

Б.СЭМҮҮН  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зүгээр (202.126.89.141)
    Онон, Мөнхсайхан Сайн жүжигчид, Сайн ч хүмүүс, дуучин батсайхан бол арай л бнаа.
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Усан нүдэт (103.57.93.139)
    Насаараа Арзагнаж Ангалзсаар байгаад жирийн байж байгаа нь л ийм болцон юм биш үү энэ хоёр
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 1 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 52 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 59 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 6 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 29 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top