x

Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ эсрэг жагсдаг дүрэм байна уу?

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар өчигдөр эхлэв. Сурталчилгыын хугацаа 14 хоног. Энэ сарын 15-нд сонгуулийн санал хураалт болно.

Гэвч сурталчилгааны эхний өдрөөс улс төрийн намууд уламжлалын дагуу талцан хуваагдаж, голын хоёр талд гарчихав. ХҮН-ын нөхөд сонгуулийн сурталчилгааны нээлттэй давхцуулан талбай дээр жагсаал зохион байгуулав. ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс зогсоосон нь АН, болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой гэв. ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Энэ удаагийн сонгуульд АН МАХН, ШИНЭН-тай хамтарч оролцож байгаа. Манайд ч гэсэн ийм санал тавьсан. Бид саналыг нь хүлээж аваагүйн улмаас ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд ийм арга хэмжээ авлаа” хэмээн ярив.

Сануулахад, ердөө сарын өмнө орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн намуудыг Сонгуулийн хороо зарласны дараа ХҮН-ыг үүсгэн байгуулагчдын зүгээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Нийслэлийн намын даргаа шинээр сонгосон тухай мэдээлсэн байдаг. Ингэхдээ намын дарга Б.Найдалаа, удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд нарыг ХҮН-ыг албан тушаал ахих гишгүүр болгон ашигласан, намаа худалдсан, гишүүдээсээ тасарсан хэмээн шүүмжилж, намын шинэчлэлийг эхлүүлж буйгаа зарласан билээ.

Гэтэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам нь өөр даргатай. Энэ тухай ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр өчигдөр “Өмнө нь ХҮН-д байсан хэдэн бүтэхгүй нөхөд асуудлыг дэвэргэж ийм байдалд хүргэлээ. Энэ бол Монголын ардчилалд нүүрлэж буй аюул. Би бол хуулийн дагуу Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон хүн” хэмээн ярьжээ.

Өөрөөр хэлбэл, намын дотоод дахь ужиг асуудал, сандал суудлын хэрүүл нь явсаар өнөөдөр Захиргааны шүүхэд очсон юм байна. Тиймээс шүүх маргаантай асуудлаар нь Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг зогсоосон юм байна. Хачирхалтай нь, энэ бүхний эцэст ХҮН-ын удирдлагууд АН болон Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгаж байгаа юм байна. Ийм л юм болов.

Онолын хувьд бол шүүх ҮАБЗ-ийн гурван гишүүний гарт орсон нь үнэн. Гэхдээ Аюулгүйн зөвлөл гурван гишүүнтэй, хоёр нь МАН-ынх. Хоёрдугаарт, төрийн бүх шатанд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нам нь МАН. Тэгээд ч орон нутагт гурав дахь хүчний төлөөлөл орж ирэх нь АН-д гэхээсээ эрх барьж байгаа намд л хохиролтой тусна.

Ийм тохиолдолд ХҮН-ын удирдлагууд “АН-ын эвсэлд ороогүй учраас биднийг сонгуульд оролцуулахгүй байна” гэх нь хэр үнэмшилтэй вэ? Яагаад гэтэл “МАН” гэх бодол толгойд нь орсонгүй вэ? Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ эсрэг жагсдаг дүрэм байна уу?

Яагаад гэдэг асуултын хариултыг зураг дээрээс харж болно. УИХ дахь МАН-ын гишүүд ХҮН-ын цуглааныг дэмжихээр талбайн цуглаан дээр очсон байдаг. Хэрэвзээ ХҮНам МАН-тай өрсөлдөж байсан нь үнэн бол энэ тохиолдолд МАН-ын гишүүд алга ташаад сууж байдаг цаг биз дээ. Хэрвээ АН, эсвэл МАХН ийм цуглаан зохион байгуулсан бол МАН шууд халз цуглаан хийх байсан нь тодорхой.

Гэвч үүнээс өмнө, орон нутгийн сонгуульд оролцох намуудыг Сонгуулийн хороо зарласны дараачаас эхлээд “ХҮН-ын удирдлагууд МАН-тай тохироо хийж, сонгуульд дангаараа оролцохоор болжээ. Ардчилсан хүчний саналыг хуваах зорилготой” гэсэн мэдэгдлүүд явж л байсан. Өчигдөр талбай дээр зохион байгуулсан акциас харвал энэ таамаглал ХҮН-ын дарга нарын хийж буй мэдэгдлээс илүү бодитой харагдаж байна. ХҮН ба МАН...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.248)
    АН сөрөг хүчин байж чадаагүй. Намынхаа дотоод асуудлыг шийдэх гэсээр дараагийн сонгууль болдог. АН бол МАНАНгийн өрөөсөн дугуй нь. Эрх баригч. Шүүх засаглалыг баригч. Бид шүүх засаглалын эсрэг жагссан
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 40 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 1 цаг 2 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 43 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар 3 цаг 0 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 29 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 41 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 6 цаг 2 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 8 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 29 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top