Time сэтгүүл өнгөрсөн 100 жилд хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн 100 эмэгтэйг нэрлэж, нөлөө бүхий 100 эмэгтэйд зориулан хөрөг зургийг бүтээжээ.
Time сэтгүүл анх 1923 оноос үйл ажиллагаагаа эхэлж байжээ. 1927 оноос эхлэн "Оны онцлох эрэгтэй" гэх цолыг олгож эхэлсэн бөгөөд 1990 оноос хүйсийн тэгш байдлыг хүндэтгэж "Оны онцлох хүн" болгон өөрчилсөн байдаг.
Тус сэтгүүлийн түүхэнд нүүрийг ердөө 11 удаа л эмэгтэйчүүд чимж байжээ. Иймээс тэд энэ шударга бус байдлыг засахаар энэхүү төслийг санаачлан, өнгөрсөн 100 жилийн турш түүхэнд нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүдийг "Оны онцлох эмэгтэй"-гээр дахин өргөмжилсөн байна.
Өөрөөр хэлбэл хэрэв "Оны онцлох хүн" өргөмжлөлийг зөвхөн эмэгтэйчүүдэд олгодог байсан бол эдгээр 100 бүсгүй Time сэтгүүлийн нүүрэнд залрах байсан байна.
Тухайлбал, "Оны онцлох 100 эмэгтэй" нэртэй уг төсөлд Коко Шанель (1920), Виржиния Вульф (1929), Фрида Кало (1938), Мэрилин Монро (1954), Жаклин Кеннеди (1962), Диана гүнж (1987), Мадонна (1989), Грета Тунберг (2019) зэрэг хүчирхэг эмэгтэйчүүдийн хөрөг багтаажээ. Тэд сэтгүүлийн нүүр зургийг дахин бүтээхдээ яг тухайн оны сэтгүүлийн хэвлэгдэж байсан өнгө төрхөөр бүтээжээ.
Ингээд зууны "Оны онцлох 100 эмэгтэй"-тэй танилцъя.
Б.Туяа