x

Төлбөрөө цагт нь төлбөл Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй

Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд  зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг “Зээлийн мэдээллийн сан” гэдэг.   Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой  мэдээллийг бүртгэдэг.

Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл,  санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай  холбоотой  байдаг ба тавьж буй асуултуудын дийлэнхийг зээл болон төлбөр төлөлтийн хугацаа хэтрэлтээс болж дахин банкны зээл авах боломжгүй болсон тухай зонхилж байна.

Зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/, үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээдүүд мэдээлэл нийлүүлдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног   -Хэвийн

  • 90 хүртэл хоног-Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/

  • 191-180 хоног –Хэвийн бус

  • 181-360 хоног –Эргэлзээтэй

  • 361-с дээш хоног –Муу

Хэрэв зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан бол мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш зээлийн эерэг болон сөрөг бүх мэдээллийг 6 жилийн дараа зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй болох юм.

Харин  Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг өөрчлөх тохиолдолд;

  1. Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.

  2. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.

  3. Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах зэргийг харгалзан үздэг.

Эдгээрээс бусад тохиолдолд Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжгүй тул санхүүгийн харилцагч та төлбөрийн харилцаанд орох үүрэг хүлээсэн гэрээний дагуу төлбөр болон зээлээ цаг хугацаанд нь төлж байх шаардлагатай юм. Түүнчлэн та тухайн үйлчилгээний байгууллагын найдвартай үйлчлүүлэгч байх, сонгосон зээлээ төлж чадах эсэх чадамжаа тодорхойлж байж гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээхийг зөвлөж байна.   

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв 

Эх сурвалж: MONGOLBANK.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 3 мин Энгийнийг ухаалгаар 9 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2 цаг 50 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 4 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 11 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 17 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 4 цаг 38 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 17 цаг 40 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 22 цаг 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 23 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top