x

Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр С.Зоригийн хэрэгт яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахын тулд гудамжинд гарч жагсана гэдгээ мэдэгджээ. Тэд С.Зоригийн хэргийн яллагдагчдыг суллуулахаар УЕП-т шаардлага хүргүүлсэн байна.

Тэд энэ удаа “Хэргийг шалгасан ажлын хэсэг Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн хэрэгт гүтгэсэн. Тиймээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гэв.

Сануулахад дээрх 500 сая төгрөг гэдэг нь бүр 2000-аад онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед С.Зоригийн хэргийг илрүүлэхээр Засгийн газраас тогтоол гаргаж, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөгийн шагнал амласан байдаг. Харин Ц.Содномдаржаа нь таксины жолоочийн амийг хөнөөсөн хэргээр шоронд ял эдэлж байх хугацаандаа “С.Зоригийн хэргийн алуурчдыг мэднэ, мэдээлэл өгнө” хэмээн ШШГ байгууллагаар дамжуулан ажлын хэсгийнхэнтэй холбогдсон тухай уг хэрэгт хяналт тавьж байсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ярьсан нь бий.

Мэдээж Засгийн газраас амласан 500 сая төгрөгийн шагнал Ц.Амгаланбаатарыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн байж болох ч уг хэргийг шалгаж дууссаны дараа тэр энэ шагналыг авах боломжгүй гэдэг нь тодорхой. Учир нь уг шагналыг гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнд амласан болохоос биш, хэргийг хамтран үйлдсэн этгээдэд өгөх боломжгүй нь тодорхой. “Эрүүдэн шүүсэн” гэх асуудал босч ирсний дараа Ц.Амгаланбаатарын мэдүүлгээсээ буцсан шалтгаан ч мөн энэ байж болно.

Хэрэг явдал ийм тов тодорхой байтал УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Ажлын хэсгийнхэн Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэсэн” хэмээн өнөөдөр ярьж байгаа нь харин ч жинхэнээсээ гүтгэлэг болж байна. Гэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахаар чармайж буй УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нартай Ц.Амгаланбаатар нэг тал болсонд бас өөрийн гэсэн шалтгаан бий. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний зүгээс Ц.Амгаланбаатарын ялыг хөнгөлж, хоригдох хугацааг нь наашлуулж өгнө хэмээн амласан гэдэг. Гэвч энэ ч бас хуулийн хувьд боломжгүй.

Учир нь Ц.Амгаланбаатарыг энэ хэрэгт яллагдах үед ялын дээд хэмжээ цааз, эсвэл 25 жил хорих байсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн ял оноосон /Ц.Содномдаржаад мөн 25, Т.Чимгээд 24 жил/ байдаг. Давж заалдаад явж байх хугацаанд буюу 2017 оны долдугаар сарын 1-наас Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж бөгөөд 2017 оны наймдугаар сарын 4-нд Хяналтын шатны /УДШ/ шүүхээс шинэ хуулийн дагуу тэдний ялыг 20 жил болгон бууруулсан юм байна.

Өөрөөр хэлбэл, ялын дээд хэмжээ авсан хэрэгтний ялыг нэг удаа хөнгөрүүлсэн тохиолдолд дахин хөнгөрүүлэх буюу хорих хугацааг багасгах боломжгүй. Тэгэхээр Ж.Батзандан, Л.Болд нарын Ц.Амгаланбаатартай хийсэн тохироо ч бас хуурмаг зүйл болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 13 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 3 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 15 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 20 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 37 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 45 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 6 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 21 цаг 57 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 1 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 11 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 20 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 34 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 42 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top