Спорт

Токиогийн олимпод оролцох Монголын тамирчдын хувцасны загварыг шалгарууллаа
Спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарчээ. Тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардал 394.3 сая төгрөгийг “Токио Олимп Сан”-гаас санхүүжилнэ.
2019-09-12

Олимпийн хороо "Алтан од" одонгоо УИХ-ын гишүүн Б.Наранхүүд өглөө
Б.Наранхүү “Бээжин-2008” Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт 1 сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшууллыг олгож байсан тул түүний их спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасан байна.
2019-09-12

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч нар бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө
Манай жүдочид энэ жил ДАШТ-ээс ганцхан хүрэл медаль хүртэн, тааруу амжилт гаргасан учраас Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээж, ажлаа өг гэсэн байна.
2019-09-11

Хүүхдийн спортын VI наадамд 5600 тамирчин 34 төрлөөр өрсөлдөнө
Монголын хүүхдийн спортын VI наадам өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд эхэллээ.
2019-09-10

Чингэлтэй ууланд олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулжээ
Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн хэмжээ нь 108x72 метр. Олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудалтай.
2019-09-09

“Тал нутгийн Монгол” олон улсын марафонд оролцох иргэдийг бүртгэж байна
Талын марафон Хүй долоон худагт болно.
2019-08-30

Монголд “Туялзуур сэлэм”-ийн спорт үүссэний 10 жилийн ойг тэмдэглэв
Монгол улсад “Туялзуур сэлэм”-ийн спорт үүссэний 10 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд ганцаарчилсан болон багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
2019-08-27

Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг зарлалаа
Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрчээ.
2019-08-26

МУГТ М.Уранцэцэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотноо өнөөдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанууд болж өндөрлөлөө.
2019-08-25

Шинэ аварга Э.Оюунболдын цолны мялаалга наадмын тов гарчээ
Энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод болох аварын цолны мялаалга-наадамд хүчит 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан болох юм байна. Мөн наадмын нээлтийн үеэр үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал болох гэнэ.
2019-08-12

"Токио-2020" олимпод Монголын тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцохоор болжээ
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ.
2019-08-09

"Аравт" морин цэргийн уралдаанд Монголын баг түрүүллээ
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн наадам”-ын шинэ төрөл болох "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол улсын баг түрүүллээ.
2019-08-09

Пара таеквондогийн тамирчид Японд бэлтгэл хийнэ
Япон улсын Шизуока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
2019-08-08

Чөлөөтийн тамирчид Европт бэлтгэл хийж байна
Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Европын улсуудад хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ долоо хоногт Польшид сэргэлтийн бэлтгэл хийж эхэлсэн шигшээ багийнхан ирэх долоо хоногоос ОХУ, Туркийг зорихоор болжээ. Эрэгтэй баг Сочи хотод ОХУ-ын шигшээ багтай бэлтгэл хийх бол эмэгтэйчүүдийг Туркийн шигшээ баг хүлээж байна. Баг тамирчид энэ сарын сүүлээр эх орондоо ирэх аж.
2019-08-07

Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд 19 хоног үлдлээ
Токиогийн ДАШТ-д 152 орны жүдочид өрсөлдөнө.
2019-08-07

Хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв
Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа өнөөдөр Яйзү хотын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2019-08-06

МУГТ С.Батцэцэг Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлэв
Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-ий өдрүүдэд Варшав хотод боллоо.
2019-08-06

Байт харвааны улсын аваргууд тодорлоо
Байт харвааны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өнгөрөгч амралтын өдрүүдэд "Дайчин чанар- Тэсвэрийн талбар 360" талбайд болж, шилдгүүдээ тодрууллаа.
2019-08-06

Морин цэргийн марафонд монголын 400 гаруй цэргийн албан хаагч оролцож байна
"Цэргийн морин марафонд дөрвөн улс оролцож байна"
2019-08-05

“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө
УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2019-08-05