Эмэгтэй 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг, болон Г.Наранцэцэг нар хүчээ сорисон юм. М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй барилдаж, ялалт байгууллаа. Хагас шигшээд Украины бөх Дарья Белодед цэвэр ялагдсан ч, хүрэл медалын төлөө хэн нь хэвтээ барилдаанд илүү гэдгээ харуулж, өчих мэхээр цэвэр яллаа. Ийнхүү М.Уранцэцэг дэлхийн аваргын алт, мөнгө дээрээ хүрэл медаль нэмэн, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальтай Монгол Улсын анхны тамирчин боллоо. Одоо түүнд Олимпоос медаль авах үлдэж байна.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин хүчээ сорьж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (2)