x

Пара таеквондогийн тамирчид Японд бэлтгэл хийнэ

Япон улсын Шизуока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар Мизуока мужийн гурван хоттой 2015 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Энэхүү хугацаанд Монголын 200 гаруй тамирчин дээрх хотуудад хамтарсан бэлтгэлд хамрагдсан байна.

Шикзуока мужийн хотуудын төлөөлөгчид өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамтарсан бэлтгэлийг дүгнэж, шинээр холбоодуудтай хамтран ажиллах гэрээг хийж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Яйзүш хотын төлөөлөгчид Монголын пара таеквондогийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзалт зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын газарт болсон уулзалтын үеэр Монголын пара таеквондогийн тамирчдыг “Токио 2020” Паралимпийн наадмын өмнө Яйзү хотод бэлтгэл хийх гэрээг хийлээ. Энэхүү уулзалтад Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи, Монголын пара таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, Биеийн тамир, спортын газрын Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар байжээ.

Монголын пара таеквондогийн тамирчид ирэх есдүгээр сард Яйзү хотод 14 хоногийн бэлтгэлд хамрагдахаар бөгөөд тамирчин, дасгалжуулагч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдэх юм байна.

“Токио 2020” Паралимпийн наадамд оролцох эрхийг таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар авсан бөгөөд энэ нь Монголын багийн Токиог зорих анхны эрхүүд байсан юм. Пара таеквондогийн тамирчид дахин хоёроос дээш эрх авахаар бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Монголын Паралимпийн хорооны тамирчдаас “Токио 2020” Паралимпийн наадамд таеквондо, буудлага /З.Ганбаатар/-ын төрлүүдэд эрхээ аваад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 48 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 1 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 12 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 35 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top