x

Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Чингис хотоос эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн VI тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, өчигдөр Чингис хотод нээлтээ хийлээ.

Зүүн бүсийн VI тойрог долоон мандаттай. Тус тойрогт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын багт Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна. УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэлэв.

Л.Оюун-Эрдэнэ:

-"Энэ жил дэлхийн 60 гаруй улсад улс төрийн сонгууль болно. Энэ бол дэлхийн геополитикт аль улс хүчтэй байх тухай сонголт. Тийм учраас улс төрийн намуудтай зөвшилцөн, Үндсэн хуулийн холимог тогтолцоонд шилжиж, төлөөллийн тоог нэмэгдүүлсэн нь ч олон улсын геополитикийн шуурганд тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж үлдэх үндэсний эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байлаа.

Мөн энэ цаг үе бол өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, Шинэ сэргэлтийн реформ юм. Реформ бол хувьсгал биш. Реформ нь гаргасан алдааныхаа учир шалтгааныг олж засах, дахин зөв хэлбэршүүлэх, хоёрдмол байдлаас гарч чадах шинэчлэл юм. Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн мөрөөдлийг хулгайлж, урмыг хугалж, итгэлийг эвдэж, Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйл бол авлига. Системийн авлигын эсрэг тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд энэ сонгуульд Монгол ардын нам заавал ялах ёстой” гэв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцийг ирэх дөрвөн жилд МАН хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд зүүн бүс нутагт сумдыг холбосон автозам, дэд бүтэц, театр, сургууль, цэцэрлэгийн барилга, чуулга, музейн хөрөнгө оруулалтууд энэхүү концепцын хүрээнд хийгдсэн. Түүхэн аялал жуулчлал бол гадаадын жуулчдыг татах, эдийн засгаа тэлэх соронзон орон. Тийм ч учраас Зүүн бүсэд энэхүү концепцыг амжилттай хэрэгжүүлж чадах хүмүүсийг сонгож багаа бүрдүүлсэн.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог нь улс орон, бүс нутгуудаа илүү томоор тусгаж, иж бүрнээр нь төлөвлөн, шинжлэх ухаанч шийдэлд үндэслэж хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлнэ. Тиймээс бүтэн багаар нь дэмжиж, түүхэн сонголт хийснээр Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болж, наран ургах зүгийн Сэцэн ханчууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.

Хэнтий аймгийн иргэд, сонсогчид Монгол Ардын нам өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн, аймаг орон нутагт олон бүтээн байгуулалт хийсэн, намын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 30 жил нийгэмд бугшсан олон асуудалд шүгэл үлээж, манлайлан ажиллаж байгаа тул Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 18 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 21 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 53 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 10 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top