x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцож байна

“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.

Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байна. 

Чуулга уулзалтаар үндсэн баримт бичиг болох “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр батлах юм.

Мөн энэ үеэр “Дэлхийн засаглалыг өөрчилж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Нийтлэг цахим ирээдүйн төлөө: Цахим хуваагдлыг арилгахад хүртээмжтэй инновац, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Ирээдүй одоо эхэлнэ: өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний төлөө дэлхийн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Монгол Улс “Ирээдүйн төлөөх дээд түвшний уулзалт”-ыг угтаж “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, “Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний зөвлөлдөх уулзалт”, “Залуучуудын зөвлөлдөх уулзалт” “Глобал цахим хэлэлцүүлэг”, “Дижитал хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” “Тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг ашиглах асуудлаарх зөвлөлдөх уулзалт” зэрэг үйл ажиллагааг цуврал хэлбэрээр зохион байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын үзэл санааг “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар батлах төгсгөлийн баримт бичгүүдийн төсөлд тусгалаа олсон хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 58 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 1 цаг 3 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 1 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 1 цаг 18 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 1 цаг 23 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 1 цаг 35 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 3 цаг 31 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 23 цаг 41 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top