x

Г.Алтангийн “Хар” таймлайн

“Алтжин” группын ерөнхий захирал Г.Алтан. Энэ нэр Монголын улс төр, банк, санхүү, бизнес, эдийн засгийн салбарын хамгийн дуулиантай, ноцтой хэргүүдтэй холбоотойгоор олны анхааралд орж ирдэг. Гэхдээ дандаа л мөнгө, хөрөнгөний будилаанд хутгалдсан байдаг нь хачирхалтай.

Г.Алтан хатагтайн холбогдсон хэргүүдийг цаг хугацааны хувьд хамгийн сүүлээс нь эхэлж товчоолох гээд үзье.

2019.4.8

“Капитал” банкны хамгийн том хадгаламж эзэмшигч

2019 оны дөрөвдүгээр сарын 8. “Капитал” банк татан буугдав. Тус банкны хамгийн том хадгаламж эзэмшигч нь Г.Алтан. Тодруулбал, Г.Алтан “Капитал” банкинд 84 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байсан гэнэ. “Зууны мэдээ” сонинд бичсэнээр бол Г.Алтан “Капитал” банкны нэр дээрх 84 тэрбумын хадгаламжаа тарааж, 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж магадгүй ажээ. Өөрөөр хэлбэл Г.Алтан “Капитал” банкны дампуурлыг эртнээс мэдэж хадгаламжинд буй мөнгөө 100 хувь нөхөн төлүүлэх боломжтой болгож хамгаалалтад оруулсан бололтой. Учир нь дампуурсан банк харилцагчдынхаа 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг даатгалаас нөхөн олгодог. Г.Алтан бүх мөнгөө үүнд хамруулсан байж болзошгүй гэнэ. Ингэж хардах үндэслэл нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв дээр иргэдийн иргэний үнэмлэхийг хурааж, тодорхой хувь өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнийг зарим хүн Г.Алтантай холбож байсан ажээ.

Хэрэв Г.Алтан ийм арга хэрэглэж, “Капитал” банкны дампуурлаас хохиролгой гарах гэж байгаа бол энэ нь гэмт хэргийн чанартай болж магадгүй. Түүнд энэ асуудлаар нь түүнд залилангийн хэрэг нээсэн гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Г.Алтан өөрөө “Капитал” банк татан буугдсаныг зарлангуут гэнэт гарч ирж хэвлэлд ярилцлага өгөхдөө,

-“Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгч нартай харилцаж ажилладгийн хувьд тийм санаа бол төрж байсан гэвч тэр санаагаа гүйцэлдүүлж чадаагүй. Хэрвээ энэ санаа биеллээ олсон бол манай хэдэн түрээслэгч ядахдаа нэг сая төгрөгтэй болох байсан. Нэг сая төгрөг бол бас мөнгө шүү дээ. 2-3 сарын түрээсийн мөнгө болохоор гэх мэтчилэн ярьжээ. “Капитал” банкны дампууралтай холбоогүйгээр эргэн сануулахад Г.Алтжин өмнө нь “Хадгаламж” банкийг дампуурахад мөн л уг банкны томоохон хадгаламж эзэмшигчийн нэг гэгдэж байсан билээ.

2019.4.5

“Стандарт” банк, “Жаст”-ын Ш.Батхүүтэй нэр холбогдсон нь

2019 оны дөрөвдүгээр сарын 05. “Стандарт” банкны өрийг барагдуулав. “Жаст” группын Ш.Батхүүтэй холбоотой, “Эрдэнэт” үйлдвэрийг асар их зээлийн барьцаанд тавьсан энэ ээдрээтэй хэрэгт Г.Алтангийн нэр мөн холбогддог. Товчхондоо бол Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нар Ш.Батхүүд их хэмжээний мөнгө зээлүүлсэн хохирогчид гэж өөрсдийгөө тодорхойлдог. Энэ хэрэг ид дэгдэж байх үед Төрийн банкны захирал хэвлэлд “Ш.Батхүү, Г.Алтан нарын хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай” гэж ярилцлага өгсөн байдаг. Уг ярилцлагад Г.Алтанг хүүтэйгээ нийлж хуурамч бичиг баримт шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлсэн гэж барин тавин ярьсан байдаг юм. Юутай ч яг жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сард Г.Алтан “Алтанбулаг” боомтоор хил давах гэж байгаад саатуулагдсан, түүнд хилийн хориг тавьсан гэх мэдээлэл цацагдаж байв.

2012.11.6

Музей барьцаалан МАН-д мөнгө зээлэв

2012 оны арваннэгдүгээр сарын 06. Г.Алтан музейг барьцаалан МАН-д их хэмжээний мөнгө зээлдүүлсэн дуулиан энэ өдөр эхлэлээ тавьжээ. Энэ өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар иргэн Г.Алтангаас Лениний музейн барилгыг барьцаалан нэг сая ам.доллар зээлэх тухай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байдаг аж. МАН зээлсэн мөнгөө өгөөгүйн улмаас Г.Алтан шүүхэд хандаж гомдол гарган барьцааны байрыг сольж МАН-ын Тусгаар тогтнолын ордыг барьцаандаа авах санал гаргаж байжээ. Г.Алтан “Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” хэмээн жилийн өмнө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

2009.11.29

“Зоос” банкны хувьцаагаа Төрийн банкнаас гаргуулсан нь

2009 оны арваннэгдүгээр сарын 29. “Зоос” банкийг татан буулгаж Төрийн банкийг байгуулав. Энэ шийдвэр гарахаас өмнөхөн Г.Алтангийн хүү Э.Сүрэнгийн нэр дээр хоёр сая 447 мянга 997 хувьцаа байсан бөгөөд Хөрөнгийн биржийнхэн хожим үүнийг нь гүйлгээнд оруулалгүй тусгаарлаж байв. Сүүлд Төрийн банкныхантай ярилцаж байгаад хувьцааны мөнгийг нь гаргаж өгсөн гэдэг. Ийм том ажил амжуулж өгснийхөө төлөө тухайн үед Сангийн сайд байсан С.Баярцогт нарын хүмүүс шанд нь дөрвөн тэрбум орчим төгрөгийн “урамшуулал” хүртсэн гэх яриа ч бий гэж хэвлэлд бичиж байжээ.

2008.12 сар

“Анод”-оос авсан хоёр сая доллар

2008 оны арванхоёрдугаар сар. “Анод” банк дампуурч удирдлагууд нь шүүхээс ял авсан. Мэдээж энэхүү банкны асуудалд Г.Алтан хатагтай бас л холбоотой. Г.Алтан “Анод” банкийг үүсгэн байгуулагдахаас нь эхлэн их хэмжээний мөнгө байрлуулж, үйл ажиллагааг нь дэмжиж байсан ч 2006 оноос эхлэн эргээд “Анод” банкинд “гай” болж эхэлсэн аж. Тухайлбал, 2006 онд, Б.Наранхүүгийн “Дүнжингарав” худалдааны төвийн дутуу баригдсан барилгыг барьцаалж, хоёр сая ам.доллар буюу 3.000.000.000 төгрөг зээлжээ. Өөрөөр хэлбэл Г.Алтан тус банкинд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөөсөө илүү их хэмжээний мөнгө авч, банкны үйл ажиллагааг доголдуулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа тухай мэдээлэл өдөр тутмын хэвлэлүүдэд гарч байсан юм.

2005.12.16

“САПУ” худалдааны төв шатав

2005 оны арванхоёрдугаар сарын 16. “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх Г.Алтангийн мэдлийн “САПУ” худалдааны төв галд бүрэн шатав. Тэрээр энэхүү худалдааны төвийн хохирогчдын нөхөн төлбөрт долоон тэрбум гаруй төгрөгийн хохирол төлсөн гэдэг.

“Алтжин” группын ерөнхий захирал Г.Алтжин. Тэрээр олны нүдэнд ил харагдах бүтээн байгуулалт хийгээд байдаггүй. “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвөөр нь л олон нийт мэднэ. Тийм атлаа банк дампуурах бүрт нэр нь гарч ирдэг нь хачирхалтай. Түүнчлэн түүнийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой их холбож ярьдаг. Тухайлбал, Ц.Нямдорж Эрдэнэтийн захиралд Г.Алтанг зүтгүүлж байгаа гэж нэг хэсэг шуугьсан. Дараа нь Төрийн банкийг хувьчилж Г.Алтанд өгөх гэж байна гэж бичиж байв. Хамгийн сүүлд ч гэсэн “Капитал” банк татан буугдахад Г.Алтанг Ц.Нямдорж сайдтай харилцаатай, түүнээс мэдээлэл түрүүлээд авчихсан байсан гэсэн мэдээлэл гарсан. Г.Алтан хатагтайг нийслэлд 420 га газар эзэмшдэг байсан, түүнийгээ бусдад зарсан гэх мэдээлэл бий. Ямар ч л байсан өмч хөрөнгийн будилаан, шүүх цагдаагаар явсан зарга, хэрүүл зэргийг нь жагсаах юм бол бизнесийнх нь түүхээс ч урт болж мэдэх юм.

Г.УУГАНБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 4 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 17 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 19 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 20 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 20 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 22 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 22 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 2 цаг 26 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 12 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 18 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 19 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 21 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 22 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 20 цаг 24 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 20 цаг 26 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 20 цаг 28 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 20 цаг 29 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 20 цаг 32 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 20 цаг 40 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Д.Сүхбаатар: Турк үндэстэн
Top