x

Багануурын лицензийг хууль зөрчиж олгосон Лу.Болд уснаас хуурай үлдэх үү?

“Алтайн гянт” компани төрийн өмчит "Багануур" компанийн ашиглалтын лицензийг эзэмшихээр 2008 хойш үүсээд байсан маргааныг ѳнгѳрѳгч Даваа гаригт Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэж “Багануур” ХК лицэнзээ авч үлдлээ. “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Харин уг асуудлыг шийдэж, стратегийн хувьд чухал ач холбогдолтой уурхайгаа төрийн мэдэлд буцаан авахад Засгийн газрын оролцоо байсангүй. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр уурхайн ажилчид Улсын дээд шүүхийн гадаа хууль бус лицэнз олгосныг эсэргүүцэн жагссан. “Мужик” хурандаа У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч “Багануурын уурхайн орд газрын 13 жилийн өмнөх хууль бус шийдвэр дээр Засгийн газар шүүхэд яллаа” хэмээн “хүний юмаар хүүдэгнэн” ялагчын нэрийг У.Хүрэлсүхэд наахыг oролдоод авав. 

Ерөнхий сайд та жинхэнэ ардын баатарын байр сууриндаа байхыг хүсвэл энэ асуудлыг цаашид анхаарч Лу.Болдод хариуцлага тооцох хэрэгтэй бус уу. Шударга бус үйлдлийг сэлэм эргүүлээд л хариуцлага тооцно хэмээн ярьдаг Ерөнхий сайд хууль бусаар лицэнз эзэмшүүлсэн тухайн үеийн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай дурсаачгүй нь харамсалтай.

Төрд хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна

Залгамж халаагүй өнөөдрөөрөө шийдвэр гаргадаг жишиг манай улс төрд хэдийнээ тогтсон гэдгийг монголчууд мэднэ. Тухайн үеийн буруу шийдвэр гаргасан даргын үйлдэл ирээдүйд ямар том асуудал үүсгэдгийг Багануурын уурхайн маргаан харууллаа. Анхнаасаа тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Лу.Болд мэдсээр aтлаа “Алтайн гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй бол ѳнѳѳдрийн Багануурын ордын маргаан үүсэхгүй байлаа.

Ашигт малтмалын тухайн хуулийн 60.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” хэмээн заасан байдаг. Гэтэл 2006 онд “Алтайн гоулд” гэх компани хайгуул хийх нэрийдлээр Багануурын ордны 53 хувийг авсан бөгөөд дараагаар нь үүнийгээ “Алтайн гянт” компанид заржээ. Тухайн үеийн АМГТГ-ын дарга Лу.Болд хуулийг үл хайхран лицэнз олгосон нь ойлгомжгүй.

2016 онд УИХ-ын гишүүн Д.Дамба-очир өөрийн эзэмшлийн “Алтан гянт” компаниа зарсан байдаг. Тус компанийн одоогийн удирдлагууд АМГТГ-ын дарга асан Лу.Болдын буруу шийдвэрээс болж хохирсон хэмээн хууль, шүүхийн байгууллагаар явхаар болжээ. “Алтайн гянт” компанийн удирдлагууд төрийн өмчийг өөртөө авах гэсэн санаа нь мэдээж буруу. Үүнийхээ горыг амсах нь ч зөв. Гэхдээ ганцаараа буруутан болж үлдэх ёсгүй. Эс бөгөөс одооны эрх баригчдын бөөрөнд наалдсан нэг нь амь гардаг тогтоцоо бий болно.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурын асуудал бүрэн шийдэгдлээ гэж баярлах нь зөв үү? Тэнд тоног төхөөрөмж нь хуучирсан, техникийн хангамж тааруу, санхүүгийн хувьд олон тэрбум төгрөгийн алдагдалтай зэрэг шийдэх асуудал хүлээгдсээр. Тэгэхээр “ардын баатар” мэт шоу хийх цагаа хараахан олсонгүй ээ, Эрхэм Ерөнхий сайд аа!

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • баатар (202.70.37.34)
    Нөгөө шудрага бусын хонгил энэ тэр хуцаад байсан энэ нөхөр ХХБанкны нөхөдтэй хуйвалдаад хууль бусаар Багануурын уурхайн лицензийг хуйвалдаж өгсөнөө ярих болж дээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Баатар (202.70.37.34)
    Нөгөө шудрага бусын хонгил энэ тэр хуцаад байсан энэ нөхөр ХХБанкны нөхөдтэй хуйвалдаад хууль бусаар Багануурын уурхайн лицензийг хуйвалдаж өгсөнөө ярих болж дээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • чин үнэн (103.240.241.110)
    үлдэнээ.Голомтыхон яагаад зугтав
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 6 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 19 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 20 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 22 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 22 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 23 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 24 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 2 цаг 27 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 14 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 21 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 22 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 23 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 20 цаг 26 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 20 цаг 28 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 20 цаг 30 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 20 цаг 31 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 20 цаг 34 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 20 цаг 41 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Д.Сүхбаатар: Турк үндэстэн
Top