x

Шинээр зөвшөөрөл бий болгох, олгохыг хориглоно

Засгийн газар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд яамд 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга долоон төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгохоор заасан. Гэвч одоогийн байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна. Дээр нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гарган зөвшөөрөл бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах нь түгээмэл болжээ.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог зэргийг таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Засгийн газар хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль нь үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахаас сэргийлж, тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, төрийн нийтийн зориулалттай өмч, эд зүйл эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм.

Хуулиас гадуур тусгай зөвшөөрөл бий болгож иргэдийг чирэгдүүлдгийг хориглох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, цуцлах, сэргээх зэрэгтэй холбоотой журмыг нарийвчлан тогтооно. Ингэснээр олон шат дамжлага үгүй болох юм байна.

Иргэн хүн хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг нь баталгаажуулах нөхцлийг хангана. Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд шинээр зөвшөөрөл бий болгох, олгохыг хориглохоор тусгажээ.  Зөвшөөрлийн ангиллаас хамаарч зөвшөөрөл олгох нийтлэг хугацааг уртасган тогтоож, зөвшөөрөлтэй холбоотой хяналт-шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгах юм. Хуулийн төсөл батлагдсанаар зөвшөөрлийн тоо хоёр дахин багасна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 4 цаг 55 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 5 цаг 8 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 5 цаг 10 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 5 цаг 11 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 5 цаг 12 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 5 цаг 13 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 5 цаг 14 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 5 цаг 17 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 23 цаг 3 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 23 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 23 цаг 10 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 23 цаг 12 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 23 цаг 13 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 23 цаг 16 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 23 цаг 18 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 23 цаг 19 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 23 цаг 20 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 23 цаг 23 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 23 цаг 31 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top