x

Хууль зүйн байнгын хороо Б.Жаргалсайханыг УЕП-оор томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 43 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлжээ. 

Банзрагчийн Жаргалсайхан нь 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сурргуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 31 жил ажилласан бөгөөд 1988-1991 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, 1991-1996 онд туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор тус тус ажилласан байна. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэв. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан бөгөөд нэр дэвшигч нь энэхүү шаардлагыг бүрэн хангаж байгаа болохыг танилцуулгын төгсгөлд онцолсон. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Мөнхбаатар, Ц.Гарамжав нар асуулт асууж, нэр дэвшигч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас хариулт авав. Хууль зүйн салбарын эрх зүйн орчин, хуулиудыг шинэчлэн баталж хэрэгжүүлж буйтай холбоотой зарим асуудал үүсч байгаа хэдий ч прокурорын байгууллагаас саналаа нэгтгэн холбогдох газруудад хүргүүлээд байгаа гэдгийг Б.Жаргалсайхан прокурор хэллээ. Хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор хуулиудыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол бүх шатандаа хуулиудын талаарх ойлголтоо нэгтгэх явдал хэмээн үзэж буйгаа гишүүдэд хэлсэн юм. Мөн прокурорын салбарын боловсон хүчний нөөцийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж, цаашид прокуроруудыг чадавхжуулах чиглэлээр ихээхэн санаачилгатай ажиллах болно гэлээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хуулийн хүрээнд хийгдэж буй анхны томилгоо энэ болохыг онцлоод “Нэр дэвшигч системдээ тогтвортой ажиллаж ирсэн туршлагатай прокурор байгаад дэмжиж байна. УИХ-аар нэр дэвшигчийг томилохыг дэмжвэл Ерөнхийлөгч 6 жилээр томилох уу” хэмээн тодруулаа. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсан учраас шинээр томилохдоо 6 жилээр томилоно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулт өгөв. 

Үргэлжлүүлэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналын хүрээнд үг хэлсэн. Прокурорын байгууллагад 31 жил шат шатанд нь ажиллаж байсан мэргэшсэн, туршлагатай мэргэжилтний хувьд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа гишүүд илэрхийлэв. Хууль, шүүхийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг эмхэлж, хуулийн засаглалыг бэхжүүлж нэр хүндийг өргөх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр салбартаа сахилга, хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг захиж байсан. 

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 4 цаг 56 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 5 цаг 9 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 5 цаг 11 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 5 цаг 12 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 5 цаг 12 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 5 цаг 13 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 5 цаг 14 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 5 цаг 17 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 23 цаг 4 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 23 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 23 цаг 11 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 23 цаг 13 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 23 цаг 14 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 23 цаг 16 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 23 цаг 18 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 23 цаг 20 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 23 цаг 21 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 23 цаг 24 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 23 цаг 31 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top