x

"Эрдэнэт" үйлдвэр гадаад өрөө төлчихлөө. Одоо дотоод асуудлаа ярья

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн захирал Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өрийг төлсөн. Одоо буруутай этгээдээр үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх ажлыг дотооддоо ярих ёстой” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин: 

-"Жаст" группийн захирал Х.Батхүү 2009-2010 онд "Стандарт" банктай зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл удаа дараа нэмж зээл авснаар 160.1 сая ам.долларын зээл авсан. Үүнийг хугацаандаа төлөөгүй тул Стандарт банк Лондоны арбитрын шүүхэд хандсан байдаг. 

"Стандарт" банкнаас нийт 86.95 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн. Шүүх 51 сая ам.доллар болгож шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Манай талаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах хуралдаанд орохын дээрх 51 сая долларыг шүүхийн тусгай дансанд байршуулах шаардлага тавьсан. Тухайн үед бидэнд энэ мөнгийг байршуулах боломж байгаагүй учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод явсан. Дээр нь Стандарт банкнаас гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн зардал болон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хүү нийлсэн 40 орчим сая ам долларыг нэмж гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.

Мөн үүнтэй зэрэгцэн "Стандарт" банкнаас Английн дээд шүүхэд “Энэ мөнгийг яаралтай төлүүлэхээр шийдвэрлэж өгөөч” гэж хандсан байсан. Английн дээд шүүх бүр хатуу шийдвэр гаргасан. Хэрвээ манай тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол өрийг гуравдагч этгээдэд зарах, үйлдвэрийн гадаад талд байгаа хөрөнгийг хураах, үйлдвэрийг удирдлагуудад хилийн хориг тавих нөхцөл бүрдсэн байсан учраас Засгийн газар “шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй юмаа” гэдэг шийдвэрт хүрсэн. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсэгт энд байгаа хүмүүс, зарим сайд нар багтсан.

Эхний ээлжид гадна талд байгаа өр төлбөрөө төлөөд, дараа нь дотооддоо асуудлаа шийдэх буюу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцъё гэсэн. Ингэхдээ шүүхээс шийдвэрлэсэн 90 гаруй сая ам.долларыг бүтнээр төлөхийг урьтал болгоогүй. Төлбөрийг бууруулахаар хэлцэл хийж эхэлсэн. “Стандарт” банкны хувьд Засгийн газартай ямар нэг хэлцэл хийхгүй, “төлбөрөө” төл гэдэг ганцхан шаардлага тавьсан учраас АНУ-д бүртгэлтэй компаниар дамжуулан хэлцэл хийсэн. Үүний үр дүнд шүүхийн анхны шийдвэрээр гарсан 51 сая ам.доллар болон түүний хүү, шүүхийн зардал нийлсэн бүх төлбөрийг 40 сая ам.доллар болгож бууруулж чадлаа. Энэ 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр Эрсдлийн сангаас гаргаж төлсөн.

Ингээд “Эрдэнэт” үйлдвэр гадаад талд ямар нэг өр төлбөргүй боллоо. Харин одоо дотооддоо үйлдвэрийг хохирол амсахад хүргэсэн буруутай этгээдийг олох, хохирлыг нөхөн төлөх асуудлыг ярих ёстой байх. Харамсалтай нь хуулийн байгууллагын ажиллагаа маш удаан байна. Шүүх хурал олон удаа хойшиллоо. Хэрвээ шүүхийн шийдвэр гарвал үйлдвэрт учирсан энэ хохирлыг буруутай этгээдээр бүрэн төлүүлж, үйлдвэрийг хохиролгүй болгох ёстой” гэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.БадамсүрэнМанай үйлдвэр шиг өргөн цар хүрээтэй ажилладаг байгууллагад Эрсдлийн сан байх ёстой учраас бид ном журмынх нь дагуу байгуулсан. “Эрдэнэт” үйлдвэр болон Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн асуудлыг шийдвэрлэхэд энэ сан тус боллоо. Үүнээс болж “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр доголдоогүй” гэв.

Сануулахад 2017 оны долдугаар сард шүүх дахин хуралдаж, өмнө шийдвэрлэсэн 90 орчим сая долларын (үлдсэн зээлийн үлдэгдэл, зээлийн түүний хүү, шүүхийн зардал нийлсэн) төлбөрөөс хүү тооцохоор шийдвэрлэсэн байдаг. Зөвхөн сарын хүү нь 1,1 сая ам.доллар шүү дээ. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2018 оны зургадугаар сар гэхэд үйлдвэр “Стандарт” банкинд 101 сая ам долларын өртэй болчихоод байлаа.

Энэ талаас нь харвал “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 60 орчим сая ам.долларын төлбөрөөс өр чөлөөлөгдсөн болж таарч байна. Хамгийн түрүүнд энэ өрийг төлөх санаачилгыг гаргаад, Эрсдлийн сан хүртэл байгуулаад ажиллаж байсан үйлдвэрийн одоогийн удирдлагад, Х.Бадамсүрэн нарт талархахаас аргагүй. Өмнө нь Засгийн газар нь бүтнээрээ зогсоод ч шүүхээс шаардсан “дэнчинг” (хэрвээ Монголын Засгийн газар дахин нэг удаа шүүхээр ялагдвал энэ мөнгө нэхэмжлэгчид шууд очино гэсэн баталгаа) төлж чадалгүй ялагдаж байсан бас түүх байна. Харин одоо "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан этгээдүүдийг шүүхийн өмнө аваачиж, үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх нь жинхэнээсээ төрийн байгууллагын, хуулийнхны ажил байх аа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЭРДЭНЭТ (150.129.143.176)
    ГАЛ УНТРААХ АРГА ХЭМЖЭЭ АВЧИХААД ОЛОН НИЙТЭД ТАРХИ УГААСАН МЭДЭЭЛЭЛ ХИЙДЭГ Ө.ЭНХТҮВШИН СЭТГҮҮЛЧ ОГЦОР !
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 4 цаг 45 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 4 цаг 58 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 5 цаг 0 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 5 цаг 1 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 5 цаг 2 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 5 цаг 3 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 5 цаг 4 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 5 цаг 7 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 22 цаг 53 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 22 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 23 цаг 0 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 23 цаг 2 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 23 цаг 3 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 23 цаг 5 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 23 цаг 7 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 23 цаг 9 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 23 цаг 10 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 23 цаг 13 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 23 цаг 21 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top