Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан ч дөрөв дэх удаагаа хойшиллоо. Энэ удаа шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй болсон учраас шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09:30 цагт дахин товлолоо.
Сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан шалгаад зургаан сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг энэ хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.