x

Г.Занданшатар: Эрүү шүүлтээс ангид байхад УИХ анхаарлаа хандуулна

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.  Чуулганы хуралдаанд гишүүд 62.7 хувийн ирцтэй оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж хэллээ. Тэрээр,

“Энэ удаагийн чуулган иргэдийн хүсэн хүлээсэн, нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой. Хэлэлцэх асуудлыг гурван бүлэгт хувааж товч танилцуулъя. 

Нэгдүгээрт, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал ил болсон. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж, тогтолцооны гажуудал үүссэнийг илтгэж байна. Ардчилал хүний эрхийг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ.

Иймд хүнлэг бусаар эрүүдэн шүүх, доромжлон харилцахыг үндсээр нь устгахын төлөө Монгол Улсын Их Хурал хатуу тэмцэх болно. Ийм ч учраас бид хэдхэн хоногийн өмнө хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, цөөн хэдэн хүний үзэмжээр шийдэх зорилго огт агуулгаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

Эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилтэд УИХ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. ХЭҮК-оос жил бүр хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг ч холбогдох дэд хороо, байнгын хороогоор хэлэлцээд чиглэл өгсөн, тогтоол гаргасан төдийгөөр өнгөрдөг байсныг давтахгүй, илүү ажил хэрэгч болгоно.

Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэлийг Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх УЕП-ын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлзэх зарчмаар нухацтай хэлэлцэж, холбогдох байнгын хороо төдийгүй, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцдэг болгож байна.   

Мөн УИХ-ыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус болгох зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Ард иргэдийн хүсэн хүлээж байгаа олон асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгасан байгаа. Иймээс суурьтай хандаж, олон жилийн оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг та бүхнээсээ хүсье. 

Гуравдугаарт, хуулийн хугацаатай хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна. Тухайлбал, ирэх гурван жилд баримтлах төсвийн бодлогоо тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийг 2020 онд хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. 

УИХ-ын хурал улс орны эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 29 асуудал 0-40 хувийн биелэлттэй, нийт 136 арга хэмжээний биелэлт 76.7 хувьтай байгааг дурдсан байна. 

Хаврын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх болно” гэлээ. 

УИХ дахь намын бүлгүүд хуралдсаны дараа үдээс хойш 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар УЕП-ийн орлогчийг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 4 цаг 45 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 4 цаг 58 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 5 цаг 0 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 5 цаг 1 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 5 цаг 2 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 5 цаг 3 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 5 цаг 3 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 5 цаг 7 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 22 цаг 53 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 22 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 23 цаг 0 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 23 цаг 2 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 23 цаг 3 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 23 цаг 5 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 23 цаг 7 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 23 цаг 9 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 23 цаг 10 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 23 цаг 13 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 23 цаг 21 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top