x

Орон сууцны I давхарт үйл ажиллагаа явуулдаг баар, ресторанууд 00 цагт хаана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

-Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаахаар,

-Бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад зуны улиралд уртасгасан цагийн буюу одоогийн хэрэгжиж байгаа 04:00 цагийн хуваариар ажиллах боломж олгож, өвлийн цагийн хуваарийг богиносгосон байдлаар зохицуулах саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан НЗД-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон. Ийм тусгай зөвшөөрөлтэй 6,472 аж ахуйн нэгж нийслэлд байдаг бол нийтийн орон сууцны нэг болон суурийн давхарт 557 ресторан, баар, кафе ажиллаж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.

Зөвлөлийн гишүүд тухайн асуудлыг хэлэлцэж орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаах нь зөв гэж үзлээ.

Харин тусдаа бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг дахин судалж, оруулж ирэхийг Ерөнхий менежерт даалгажээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 4 цаг 49 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 5 цаг 2 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 5 цаг 3 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 5 цаг 4 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 5 цаг 5 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 5 цаг 6 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 5 цаг 7 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 5 цаг 10 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 22 цаг 57 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 23 цаг 3 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 23 цаг 4 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 23 цаг 5 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 23 цаг 6 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 23 цаг 9 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 23 цаг 11 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 23 цаг 13 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 23 цаг 14 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 23 цаг 16 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 23 цаг 24 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top