Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналаа өчигдөр УИХ-д гаргаж, материалыг АТГ-т хүргүүлсэн байна. УЕП-ын албан тушаалд нэр дэвшээд байгаа Б.Жаргалсайхан нь Улсын ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.
Түүний томилгоог маргааш буюу хаврын чуулганы эхний өдөр хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. Маргааш өглөө 10.00 цагаас хаврын чуулганыг нээж, томилгооны асуудлаар УИХ дахь намын бүлгүүд саналаа нэгтгэж, Хууль зүйн байнгын хороо хуралдсаны дараа 15.00 цагаас нэгдсэн чуулганаар Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР
- 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
- 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
- 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
- 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
- 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)