x

Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд

Улс орон үйл явдлаар арвин байдаг болсон. Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд хаашаа ч юм өөрчлөлтүүд их хийгдэж байна. Тэр бүх хөдөлгөөн дандаа л дуулиан шуугиан дагуулдаг. Шинэ цагийн харилцааны хэрэгсэл болсон интернэт дэх олон салаа санал бодол, байр суурь тэр бүхэнд дүгнэлт өгөх маягтай. Гэхдээ тэр нь эцсийнх биш бөгөөд үйл явдлуудын шинж тэмдгийн илрэлд өгч буй үнэлэлт байдалтай үлддэг. Энэ утгаар нь авч үзвэл эх сурвалж буюу тэдгээр үйл явдлын гол хөтлөгчдийн үг, байр суурь олон нийтэд мэдээлэл өгөхөд чухал үүрэгтэй болж байгаа юм. Тэр тусмаа сүүлд үргэлжилж буй үйл явдлуудын талаар Ерөнхий сайдын үг нэхэгдэж байв. Түүний үг бол Засгийн газрын байр суурь учраас олон том үйл явдлын хариулт болох учраас тэр. Ийм үүрэг бүхий томоохон ярилцлагыг “Өдрийн сонин” өнгөрсөн долоо хоногт нийтэлж уншигчдын хүртээл болгосон юм.
Ерөнхий сайдын ярилцлага хэвлэгдэн гарсан даруйд түүний жүжигчин бүсгүй хийгээд кофены талаар ярьсан нь интернэт сүлжээний гол мэдээлэл болов. Нэг үгээр Л.Оюун-Эрдэнийн ярианы гол мессежүүд нь кофены хачир болоод тарчихсан.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том үйл явдлуудын талаар ярихдаа кофегоор хачирлажээ.
Жишээ нь сэтгүүлчийн:
-Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм гэсэн асуултад хариулахдаа
-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ. Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна гэжээ. Эндээс кофены яриа тарсан байна.
Харин тэр үргэлжлүүлээд:
-Яахав, эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултад чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой. Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү. Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ.
Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутгах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү гэж хариулжээ.
Үүгээрээ тэр улс төр талаасаа гурван намын хамтарч эвссэн нь задрахгүй гэдгийг хэлжээ. Мөн Х.Баттулгатай ойр биш. Харин өөрсдөө хардаж байгаад бодит болгох хөшүүрэг хийчихэв ээ. Х.Нямбаатар бид хоёр Х.Баттулгатай үзэлцэж байгаа. Ингэж байхад араас буудаж байна гэдгийг хэлжээ.
Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаараа өгсөн гол мессэж нь Баялгийн сангийн асуудал байна. Тэрээр:
-Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрх зүйн акт мөн үү?
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэм-
жээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн.
Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа
зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Мөн:
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд нэгдэж, Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт ажиллаж байхдаа энэ хууль дээр өөрөө ажилласан ажлын хэсгийн ахлагч.
Хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай, харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би гэжээ.
Үүгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ MCS ч бай, хэн ч бай хуулиа мөрдөх ёстой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, улс төрийн намууд өөртэй нь нэгдмэл байгаа.Тиймээс 34 хувийн асуудал дээр хэлцэлд орохоос өөр гарцгүй гэдгийг олон талаас нь тайлбарласан байна.
Тэрчлэн Гашуунсухайтыг дэлгэрэнгүй тайлбарлаж ярьжээ. 2024 оны сүүлчээр 2025 оны төсөв задарсан. Тэрнээс эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа улс төр Гашуунсухайтын төмөр замын холболттой холбоотой байгааг хэлсэн байна. Ерөнхийдөө Ерөнхий сайдын энэ тайлбарыг өнөөдөр эхэлж байгаа УИХ-ын чуулган энэ төслөөр эхлэх учраас хөрс бэлдэж өгсөн мессэж болов уу гэж харагдаж байна. Энэ төсөл хөдөлснөөр Трампын тариф гэж яригдаад байгаа дэлхийн эдийн засгийн савлагааны улмаас нүүрсний унаж байгааг Монгол Улс даван туулах боломжтой болно. Энэ талаасаа тэр гэрээ ийм эрсдэлийг угтаж харсан үйлдэл гэдэг өнцөг эндээс гарч байна. Бодит амьдрал дээр ч Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээн дээр жаахан хугацаа алдсан бол хийгдэхээргүй байсан нь сүүлийн өдрүүдэд тодорхой харагдаж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр АНУ-тай ажиллаж байгаа. Бас АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэнсийг дурдсан зэргээс харвал тэрээр Трампын засаг захиргаатай холбоо тогтоох зорилгоор ойрын үед тус улсад айлчлах ч бололтой. Тийм мэдээлэл бий. Тэрнээс гадна Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирэх нөхцөл үүссэнийг шууд хэлжээ.
Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийг нь огцруулахаар өргөн барьсан асуудлаар дамжуулаад голын гольдрол өөрчлөхийг оролдож буй гэх залуу гишүүд, жагсаалтын гишүүдэд үг дайсан байна. Тэрээр “Алтан өргөө” киног сануулахдаа 126 болгож, хамтарч, үе солих гэж хичээж байхад Ёроо Ёмбоо хоёр шиг авдраа эвдэлж усгүй болдог шиг цагаа ухраана шүү гэдэг мессэж өгчээ. Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай ярилцлагаас ийм мессэжүүд уншигдлаа.

 

Эх сурвалж₮ Ө.БилэЭг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 6 цаг 46 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 6 цаг 46 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 6 цаг 47 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 48 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 6 цаг 49 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 6 цаг 50 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 6 цаг 50 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 6 цаг 52 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 6 цаг 53 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 6 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 6 цаг 54 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 10 цаг 37 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 10 цаг 38 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 10 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 10 цаг 41 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 10 цаг 46 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 10 цаг 47 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 10 цаг 48 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 10 цаг 58 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 11 цаг 0 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top