Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар энэ сарын 18-23-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Их Британи нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд энэхүү айлчлал нь парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлогтой.
Айлчлалын хүрээнд:
- Монгол Улс, Их Британи хоёрын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх
- Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх
зорилтуудыг тавьж байна.
Мөн эдийн засаг, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх асуудал айлчлалын гол анхаарлын төвд байх аж.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар