Сүүлийн 24 цагийн хугацаанд улаанбурханы 51 тохиолдол лабораториор батлагдаж, 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Одоогоор нийслэл болон орон нутагт өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох албаныхан анхааруулж байна.
Эхний шинжилгээний дүнгээр батлагдсан тохиолдлуудын хувьд Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тус тус бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн аймаг, дүүргүүдэд шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж, халдварын тархалтыг тогтоон барих, тандалт судалгаа хийх, нэмэлт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс эцэг эхчүүдийг улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамрагдсан эсэхийг шалгах, вакцины 2 тунгаа хийлгээгүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан нөхөн хийлгэхийг зөвлөж байна. Хүүхдэд халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг анхааруулжээ.
Эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн дагуу вакцинжуулалт болон үзлэгтэй холбоотой лавлах утас: 89016199, 75 103 100
Сэтгэгдэл (1)