2025 оны хоёрдугаар сарын 10-ны дотор улс төрийн намууд санхүүгийн жилийн эцсийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой байсан бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь уг тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлжээ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлдэг. Үүний дагуу аудитын хуулийн этгээд дээрх 27 намын санхүүгийн тайланд энэ сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргасан байна.
Одоогоор Сонгуулийн ерөнхий хороо аудитын дүгнэлт бүхий санхүүгийн тайланг хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж буй бөгөөд тайланг ирэх сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэхээр төлөвлөжээ.