Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтод Монгол Улсын шигшээ баг өрсөлдөхөөр болжээ.
Уг тэмцээнийг Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд эх орондоо анх удаа зохион байгуулах бөгөөд Монгол, Хонконг, Тайвань улсын шигшээ багууд өрсөлдөнө.
Шигшээ багийн бүрэлдэхүүн
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд ажиллах бол 23 тоглогчийг урьдчилсан бүрэлдэхүүнд дуудсан байна. Тэдгээрээс 21 хоногийн нэгдсэн бэлтгэлийн дараа 12 тоглогч үндсэн бүрэлдэхүүнд багтах юм.
Тэмцээний хуваарь
- Дөрөвдүгээр сарын 11 – Тайвань vs. Хонконг (19:00 цаг)
- Дөрөвдүгээр сарын 12 – Хонконг vs. Монгол (15:00 цаг)
- Дөрөвдүгээр сарын 13 – Монгол vs. Тайвань (15:00 цаг)
БНХАУ-д ирэх долдугаар сарын 13-нд эхлэх ААШТ-ий "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд зөвхөн аваргалсан баг тэмцээний цор ганц эрхийг авах тул өрсөлдөөн өндөр байх төлөвтэй байна.