Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор богино, дунд, урт хугацааны 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд:
- Богино хугацаанд хэрэгжих 27 байршлын 7 төсөлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттайгаар өргөтгөнө.
- Гэр хорооллын нийтийн тээврийн хүртээмжгүй хэсэгт авто зам шинээр төлөвлөх ажлыг эхлүүлнэ.
Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ.