Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хуулийн төсөлд чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд оногдуулдаг торгууль, төлбөрийн хэмжээг өөрчлөх асуудлыг тусгасан байна. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын тайлбарласнаар, иргэд амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэсэн үндэслэлээр торгууль, төлбөр хүлээдэг нь хүний амьд явах болон өмчтэй байх эрхийг зөрчиж байгаа гэж үзжээ.
Иймд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулах саналыг боловсруулж, хуулийн төслийг өргөн барьсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар мэдээлэв.